Завхан аймагт шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна

Завхан аймагт шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 28-ны өдөр болж байна. Тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, зочид төлөөлөгчид Монгол Улсын баатар, Армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөснөөр ойн арга хэмжээ эхэлсэн бөгөөд баярын жагсаалаар зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүллээ.

1477629155_pt2a3984

1477629158_pt2a3981

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр баярын арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн хүрээнд бид хамтдаа шүүхийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх 10 үр дүнтэй ажлыг амжуулсаныг онцлон дурдахад таатай байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх амаргүй бөгөөд эрхэм хүндтэй ариун үйлстээ хоёргүй сэтгэлээр тууштай байж, чамлахааргүй ихийг бүтээсэн бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, тэдгээрт ажиллаж байсан үе, үеийн ахмадууд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэж онцоллоо.

1477629123_pt2a4018

Завхан аймгийн шүүх нь 1926 онд Хантайшир уулын аймагт байгуулагдаж, эсгий гэрт шүүн таслах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 90 жилийн түүхэн замыг туулжээ. Түүхийн хуудас сөхвөл, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн 1926 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар, Улсын      Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулах тухай шийдвэр гарчээ. Дээрх дүрмийн үндсэн дээр 1926 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тэр үеийн Хантайшир уулын /одоогийн Завхан/ аймагт ардын шүүх байгуулагджээ. Анх гэр контортой морин өртөөгөөр явж шүүн таслах ажиллагааг гүйцэтгэжбайсан нь Завхан аймагт ардын шүүн таслах газрын эхлэл суурь болжээ.

Одоо Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 12 шүүгч, шүүхийн захиргааны 26 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

1477629132_pt2a4005

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Баттогтох, шүүгчээр Б.Ариунбаяр, Б.Намхайдорж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Н.Амарзаяа, шүүгчээр Ч.Цэрэн-Очир ажиллаж байна. Мөн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Д.Ням, шүүгчээр З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ш.Одонзул, шүүгчээр Л.Эрхлэлт, Т.Балжинням нар ажиллаж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байна.

1477629171_dsc01941

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …