Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

1446541486563878ae2f7b7Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 29. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 29. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бич өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага
: Хурьцахуй
Суудал: 
Ус

Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …