Сэтгэл судлаачид хүнээр хэдэн үйлдэл хийлгээд л хүний зан чанарыг мэдэж болдог хэмээн саяхнаас үзэж эхэлжээ. Уг сорил нь хүний зөнгөөрөө хийх 4 амархан даалгавраас тогтоно. Сонжооны үр дүнгээр үндсэн зан чанаруудыг нэрлэж болно. Та энэ сонжоог хэвлэж аваад ойр дотныхон дээрээ туршиж үзээрэй. Магадгүй та өөрийнхөө талаар болон ойр дотныхныхоо талаар ямар нэгэн шинэ, сонирхолтой зүйл мэдэж авах болно.
- 1 хуудас цаас бэлдээрэй. Аль эсвэл гарч ирсэн хариуг тогтоож бас болно.
- Таны урд 4 асуулт байгаа ба хариулт бүрт тодорхой цифр харгалзана.
- Гараа салаавчлаарай. Хэрвээ баруун гарын эрхий хуруу хамгийн дээрээ байвал «2» гэсэн цифрийг, зүүн гарых бол «1» гэсэн цифрийг цаасан дээрээ бичээрэй.
- Нэг нүдээ аниад ямар нэгэн зүйлийг онилоорой. Хэрвээ зүүн нүд нээлттэй үлдсэн байвал «1» гэсэн цифрийг, харин баруун нүд нээлттэй үлдсэн байвал «2» гэсэн цифрийг бичнэ.
- Гараа цээжин дээрээ тавиад элгээ тэвэр. Аль гар чинь дээд талд нь байна вэ? Хэрвээ зүүн гарын алга баруун гар дээр тань байвал «1» гэсэн цифрийг, баруун гар тань дээр нь байвал «2» гэсэн цифрийг бичээрэй.
- Алгаа ташаарай. Хэрвээ дээд талд нь зүүн гар байвал «1» гэсэн цифрийг, харин баруун гар байвал «2» гэсэн цифрийг бичнэ.
- Гарсан цифрүүдийн хослол нь хариуг хэлж өгнө:
«2222» — (зуун хувь баруун гартан) — тогтвортой зан чанартай, хуучинсаг, хэн нэгэнтэй маргалдах, зөрчилдөөнд оролцох дургүй.
«2221» — таны хамгийн тод зан чанар бол шийдэмгий бус байдал.
«2212» — та бусад харилцах ур чадвар сайтай, нийтэч, бараг бүх хүнтэй ам хэлээ ололцож чаддаг.
«2111» — та тогтворгүй, бүгдийг өөрөө хийдэг, бусдын дэмжлэгийг хайдаггүй.
«2211» — байнга тааралдад байдаггүй ховорхон хослол. Та нийтэч, бусадтай харилцдаг, бас маш зөөлөн зантай.
«2122» — та бол техникч, танд дүн шинжилгээхийх оюун ухаан ба зөөлөн зан чнар бий. Та бүх зүйлд болгоомжилсон байдалтайгаар ханддаг, орчин тойрныхоо хүмүүстэйгээ харилцахдаа хүйтэн хөндий харилцдаг.
«2121» — хамгийн ховор хослол, хамгаалалтгүй байдал, хүмүүсийн нөлөөнд автдаг.
«1112» — та эмоцитой, эрч хүчтэй бас шидэмгий.
«1222» — харьцангуй нийтлэг зан чанар. Та эмоцитой, гэвч танд амьдралын чухал асуудлыг шийдэхэд тогтвортой байдал, тэсвэр тэвчээр болон шаргуу зан дутдаг, бусдын нөлөөнд автдаг, бусадтай харилцах ур чадвар сайтай, нийтэч болохоор хүмүүс танд татагдаж байдаг.
«1221» — эмоцитой, зөрүүд зангүй, маш зөөлөн зантай, гэнэн.
«1122» — та нөхөрсөг, бас бага зэрэг гэнэн, муу санаагүй. өөрийгөө ухаж, болсон үйл явдалд дүн шинжилгээ хийдэг. Олон янзын сонирхолтой боловч бүгдэнд нь цаг хугацаа хүрэлцдэггүй.
«1121» — та бусдад маш их итгэдэг ба зөөлөн зантай. Та бүтээлч хүн.
«1111» — (100 хувь солгой) — та хуучинсаг бус хүн. Бүтээлч байдал таны амьдралд чухал байр суурь эзэлдэг. Олон юманд та баригдмал биш, нэгэн хэвийн бус байдлаар ханддаг. Хүчтэй эмоцитой, биеэ даасан, аминчхан. Та зөрүүд, амиа бодсон боловч энэ нь амьдралд тань огтхон ч саад болдоггүй.
«1212» — та бол сэтгэлийн тэнхээ сайтай, шургуу гэж хэлж болохооор, тавьсан зорилгодоо хүрдэг хүн.
«1211» — та өөрийгөө ухах хандлагатай хүн ба, бага зэрэг хаалттайгаас болоод танд найз нөхөд олоход хэцүү байдаг. Гэвч та сэтгэлийн тэнхээ сайтай, тавьсан зорилгодоо хүрэхэд тань таныг ямар нэгэн юм няцааж чадна гэдэг юу л бол.
«2112» — та хөнгөн, тайван зан характертай, шинэ найз нөхдийг амархан олж хүнтэй амархан танилцаж чаддаг ба сонирхол тань байнга солигдож байдаг.