Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн байр суурь ганхаж эхлээд байгаа билээ. Сөүл хотод 100 орчим мянган оюутнуудын жагсаал болж, түүнийг албан тушааласаа огцрохыг шаардаж эхлэсэн.
Энэ асуудал юунаас эхлэсэн нь сонирхолтой.
Ихва их сургуулийн эсэргүүцлийн хөдөлгөөний гол сэжүүр болсон Жон Юра оюутан – морин спортоор хичээллэдэг нь маш баян гэр бүлээс гаралтай болох нь тодорхой тул сэтгүүлчид хэний хүүхэд вэ, охиноо морин спортоор хичээллүүлэх хөрөнгөтэй гэр бүлийн хөрөнгөний эх үүсвэр яагаад ийм их байгаа зэргийг судалсан нь явсаар ерөнхийлөгч хүртэл холбогдож орхижээ.
Жон Юра оюутны ээж Чой Сүн Шил нь ерөнхийлөгчтэй 40 жилийн турш дотно харилцаатай бөгөөд ерөнхийлөгчийн гэр бүлийн нэр хүндийг ашиглан авилгал авсан байх магадлалтай бөгөөд маш их хэмжээний мөнгөтэй, олон барилгатай, олон том том газартай, Германд зочид буудал, хаустай зэрэг нь сэтгүүлчдийн анхаарлыг татаж эхэлсэн юм.
Эндээс л ерөнхийлөгчийн авилгалтай холбоотой байж болзошгүй болох, улсын нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг гадагш гаргаж энгийн хүнд дамжуулсан болох, ерөнхийлөгчийн ордны үйл ажиллагааны дүрмийг зөрчсөн болох, мөнгөний асуудал гээд олон асуудлуудыг баримттай, бичлэгтэй нь гаргаж тавьсан. Тийм ч учраас ерөнхийлөгч эхлээд хүлээн зөвшөөрөхгүй байснаа баримтууд цуварч эхлэх үед ард түмнээсээ уучлалт гуйсан билээ. Энэ үйл явдлын сэжүүр, үзүүрийг нь хөөн шинэ шинэ мэдээллийг гаргаж байгаа , цагдаа сэргийлэхээсээ хурдан түргэн хөдөлж байгаа сэтгүүлчдийг нь хараад би үнэхээр гайхаж, биширч байна.
Сэтгүүлчид нэг нэгнийхээ мэдээллийг гаргаж тавиад байлгүй, өнгөрсөн 40 жилийн түүхийг хуучин сонин, сэтгүүл, ТВ бичлэг зэргийг маш хурдтайгаар ухан гаргаж, шинэ шинэ мэдээллээр нийгмийнхээ асуудлуудыг хөндөн тавьж байна.
Чуй Сун Шил одоо Германд байгаа, Европын өөр орон руу зугатаж яваа хэмээн цагдаагийн байгууллага мэдээлж байхад сэтгүүлч байгаа газрыг нь олж очоод ярилцлага хийгээд гаргаж байх жишээтэй. Сэтгүүлчид нь аль нэг нам, ерөнхийлөгч, хувь хүний талд зогсолгүй нийгэмдээ үнэн зөв мэдээлэл дамжуулахын төлөө их судалгаа хийж байгаа харагдана. Сэтгүүлчид нь өөрсдийн үзэл бодол, таамаглалаа гаргахаас илүүгээр нийгмээ мэдээллээр хангаж байна.
Эх сурвалж: Фэйсбүүк