Олон улсын ирвэс хамгаалах сангийнхан цоохор ирвэсийн тоо толгойг тогтоох зорилгоор Төв азийн 12 орныг хамруулж судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан Төв азийн 12 оронд Афганистан, Балба, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Кыргиз , Монгол, Пакистан, ОХУ, Тажикстан, Бутан, Узбекистан зэрэг орнууд хамрагджээ. Эдгээр орнуудад цоохор ирвэсний тоо толгойг судлахын тулд жил гаруй хугацаанд судалгаа хийжээ.
Уг судалгаанд хамрагдсан орнуудаас БНХАУ-д хамгийн их буюу 50 гаруй цоохор ирвэс байдаг аж. Харин зарим улсад цоохор ирвэс хорогдсон тохиолдол гарчээ. Төв азийн орон болох Тажикстанд 21, Узбекистанд 19 цоохор ирвэс хорогдсон бол харин манай улсад 13 хорогджээ. Эдгээр улсад хорогдсон ирвэсүүд голдуу хууль бусаар агнасан тохиолдолоор хорогджээ.
Г.Нараа