Одоогийн залуусын дууны үг утга, замбараагаа алдсан. Алдаад ч удаж байна. Урлагаар хэний ч хэлээгүй хүмүүжлийн тухай, хэний ч төсөөлөөгүй мөрөөдлийн тухай, хаана ч хүрч болох зорилгын тухай гээд хүмүүжүүлэх чухал үүрэгтэй. Гэтэл өнөөдрийн дуун урлаг муу муухайд уриалан дуудсан, эд мөнгөнд шунасан өнгө аястай болж. Шинээр залуусын дунд хит бол байгаа дуу бол сэгсэр, мөөм барьяа, дээшээ сэмбий, хурдлах тусам гэх мэт эротик үг хэллэгтэй. Ийм дуу хэнд ямар сургааль хайрлаад үүгээр нь ямар хүмүүжил аваад байгаа бэ?
Нэгэн үе хаалттай шахуу байсан бэлгийн амьдралын талаар эцэг эхийнхээ өврөөс гараагүй шахуу байхад нь дуун урлагаар мэдлэг олгодог болж гэхэд нэг их хол зөрөхгүй нь. Үүнийгээ барууны соёл, дэлхийн хандлага гэх байх л даа. Гэхдээ дэлхий дээрх дамжих халдвараар өвчлөгсдийн 45,3%-ийг зөвхөн бэлгийн замын өвчин эзэлдэг юм. Нэг үгээр 10 хүн тутмын 4-5 хүн заавал бэлгийн замын өвчтэй байдаг аж. Түүнээсээ үүдэлтэй саажилттай хүүхэд, тархины зогсонгишил, үр удмаа үлдээж чадахгүйд хүртлээ дорд орж амьдрана гэсэн үг. Үүнийг Монгол ардын үгэнд “муу үйлээс нохойн амьдрал эхтэй” гэдэг юм.
Энэ мэт өнөөдөр хит болж ашиг орлого авч ирж байгаа дуу ирээдүй болсон өсвөр насныханд тийм ч эерэг хандлага үзүүлэхгүй байгаа гэдэг нь тодорхой. Ялангуяа сэгсрээд өг, хурдлах тусам зүрний цохиолт түргэсээд, дээшээ сэмбий, өгзөг сайхан бол зүс сайхан гэдэг үг өсвөр насныхны төсөөллийн ертөнцөд маш чухал “үүрэгтэй” байх. Учир нь тэд бэлгийн амьдралдаа өөрийгөө таниж мэдэх гэсэн хүсэлтэй, бие физилогийн өөрчлөлттэй үе шүү дээ. Манай улсад насанд хүрээгүй жирэмслэлт хэрээс хэтэрч байна. Жилд 30 000 эх “хүсээгүй” гэдэг шалтгаанаар ураг хөндүүлдэг. Нэг үгээр зүрх нь цохиолж, тархи нь ажиллаж байгаа хүүхдээ “алуулж” байгаа хэрэг. Үүний ихэнх шалтагааныг замбараагүй бэлгийн хавьтал гэдэг ч үнэндээ цаад талд нь дуун урлаг байхгүй гэх баталгаа алга.
Эмэгтэй хүний гоо сайхны тухай, үнэ цэнийн тухай, эх эцэг болох хувь тавилангийн тухай, бахархалт аав гэж ямар байхын тухайд дуулж болдоггүй юм уу? Яагаад заавал эротик хандлагатай үг хэллэг, дуу оруулалтыг дуулах ёстой гэж. Энэ тэгээд орчин үеийн залуусын амьдралын чиг хандлагад нийцсэн дуу юу? Таны хүүхэд ийм дуу сонсоод, шалтаг гаргаж тэнээд байгаа бол эцэг эхчүүд ч гэсэн анхаараарай. Сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, эх орон, урлагийн зөвлөл, хүүхдийн эрхийн хороо, гээд хаана хаанаа анхаарахгүй бол хит дууныхаа амьдралыг бодит болгон төсөөлөөд өөрсдөө хохирогч болоод байгаа юм биш биз. Тэдгээр дууны дүрсжүүлэлтийг бүүр яриад ч хэрэггүй. Сэтгэлээр унах, маргалдах, муудалцах, ганцаардах бүртээ архи дарс хэрэглэж байгаагаар дүрслэн хүүхдүүддээ үзүүлж байгаа хэрэг. Энэ бол Монгол улсыг мөхөөж байгаа бодлого гэхээс нэг хүний хоолоо олж идэх гэсэн ядмагхан арга гэж харагдахгүй байна. Ийм хар муу үр дагавартай урлагийн төрөл байгаад ч яахын бэ? Та үүнд ямар саналтай байна вэ?
Б.Саран