ОБЕГ-ын даргын тушаалаар орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчдыг 2016 оны 10 дугаар сарын 25-наас, ОБЕГ, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэхээр болсон.
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын нэрэмжит хүйтний улирлын хувцасны нэгдсэн үзлэгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Аврах тусгай ангийн жагсаалын талбайд зохион байгууллаа. Хувцасны үзлэгт нийслэлийн Онцгой байдлын газрын төв байр, Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын албан хаагчид оролцож “Дүүрэн хангалттай” үнэлэгдлээ.
Нийслэлийн онцгой байдлын газар