Төрөхөд их өвдөнө гэсэн ойлголтоо орхи
Төрөхөд их өвддөг гэдгийг хүн бүхэн сонссон. Өвдөлт тухайн эмэгтэйн мэдрэмжтэй холбоотой байдаг. Зарим азтай эмэгтэйчүүд бага өвдөж, төрөлт нь хөнгөн явагддаг. Гэхдээ эмэгтэй та төрөхөд их өвдөнө гэсэн стресст орсны хэрэггүй. Хүүхдээ төрүүлэхэд есөн cap хүлээх учраас сэтгэл санаа болоод бусад зүйлийн талаар сайн бэлтгэл хийсэн байх хэрэгтэй. Зөв амьсгалах, бага өвддөг байрлал мэддэг байх гэх мэтээр бэлтгэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр хүүхэд төрөхөд хэдхэн цаг л өвдөх учраас энэ хугацаанд л тайван хандвал төрөлт хэвийн явагддаг юм. Сэтгэл судлаачид эмэгтэйчүүдийн төрөлтийн явцад өвдөхийн учрыг тайлбарлажээ. Ихэнх эмэгтэйчүүд төрөхөөс айх, амьдралаа өөрчлөхөд бэлэн биш байдгаас төрөхийг хүсдэггүй байна. Хүүхэд төрөх үед савны амсар нээгдэхэд эхийн ухамсраас эсрэг команд өгч, хэт их барьдаг байна.Үүнээс үүдэн төрөлтийн явц удааширч, эх хүүхэд хоёулаа зовдог. Тиймээс төрөлтийг хөнгөн хурдан байлгахын тулд өөрөө сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй.
Хүүхдээ хөхнөөс гаргасан хойноо илүүдэл жингээ хасаарай
Төрсний дараа биеийн галбир нь улам сайхан болдог, эсвэл хэвээр хадгалагддаг азтай эмэгтэйчүүд байдаг. Харамсалтай нь тийм эмэгтэйчүүд маш цөөхөн. Бусад нь жирэмсний үед дунджаар 5-10 кг-аар нэмж, төрсний дараа тэр нэмэгдэл жин нь хэвээр үлддэг. Гэхдээ илүүдэл жингээ хасахыг яарах хэрэггүй. Хүүхдээ хөхүүлэхээ больсон хойноо 2-3 кг-аар жин хасдаг. Үлдэгдэл илүүдэл жинг биеийн тамирын дасгал болон хоолны дэглэмээр багасгаж болно.
Жирэмсэн эмэгтэй үсээ тайруулах буюу будуулж болно
Зарим хүмүүс шампунь, бие угаах шингэн саван төрөөгүй байгаа хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэж үздэг. Мөн хумсны лак, дезодорант, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус хортой байдаг гэдэг. Үнэн хэрэгтээ гоо сайхны бүтээгдэхүүнүүд худалдаанд гарахын өмнө хатуу хяналтад ордог учраас хэрэглэгчдэд ямар ч хор нөлөө үзүүлэхгүй. Бид өдөр бүр гэртээ болон гудамжинд хорт бодисуудтай тааралдаж байдаг. Хүний организм өөрийгөө хамгаалах дархлаа үүсгэдэг. Жирэмсэн үед дархлааны систем илүү ихээр ажилладаг тул айх хэрэггүй. Жирэмсэн үед үсээ будуулахад хүссэн өнгө гардаггүй. Учир нь гормоны өөрчлөлтийн улмаас өөр өнгө гардаг. Мөн зарим үед дуртай үнэртэй ус, үсний лакны үнэрт огиудас хүрэх тохиолдол байдаг. Ийм үед хурц үнэргүй гоо сайхны бүтээгдэхүүн сонгож болно шүү дээ.
Жирэмсэн эмэгтэйчүүд сексийн сонирхолтой болдог
Жирэмсэн үед секс хийх нь ямар ч муу нөлөө үзүүлэхгүй. Зөвхөн жирэмсний эхний хоёр cap, сүүлийн саруудад секс хийх хэрэггүй. Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн үедээ сексийн сонирхол ихтэй болж, зарим нь анх удаагаа дур тавьж үздэг. Эмэгтэйчүүдийн 35 хувь нь жирэмсэн үедээ хэт их сексийн хүсэлд автаж байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс болж өөрөө айх буюу нөхөр нь гологдох вий гэх бодлууд төрдөг байна. Гэсэн ч энэ нь хүүхдээ төрүүлсний дараа эргээд хэвэндээ орох тул айх хэрэггүй. Гормоны өөрчлөлтөөс шалтгаалж бүх жирэмсэн эмэгтэйчүүд өвөрмөц амттай юм идэхийг хүснэ. Энэ нь эмэгтэйн амтлах чадварт нөлөөлж, шинэ мэдрэмжийг хүсдэгтэй холбоотой. Жирэмсэн үед ходоод хорсож, огиудас хүрдэг. Ирээдүйн ээжүүдэд хоолны дуршил өөрчлөгдөж, урд нь дургүй байсан ч сүү тараг ууж, дурладаг байсан амттанаасаа татгалзах үе ирдэг.
Эхо-д харуулах нь хортой биш
Эход зөвхөн хүүхдийн хүйсийг тодорхойлох биш, ургийн зөв хөгжлийг болон жирэмслэлтийн явцыг хянахын тулд харуулдаг. Гэтэл эход харуулах нь хортой гэсэн ойлголт байдаг. Эхог цацраг туяаны хамгийн хоргүй аргаар тодорхойлсон тул дээрх яриа ямар ч . үндэсгүй юм. Бидний 3 эцэг эх хүү эсвэл охинтой болохыг гэдэсний хэмжээгээр тодорхойлдог байсан. Хэрвээ гэдэс том хэмжээтэй, дээр байрлалтай бол охин, доор байрлалтайурагшаатүрсэн бол хүү гэх жишээтэй. Энэ бол төөрөгдөл. Гэдэс дээр байрлалтай байна гэдэг нь анхны төрөлтийн үед болон эмэгтэйн биеийн онцлогтой холбоотой байдаг. Доор байрлалтай үед ураг буруу байрлалтай байх тохиолдол байдаг.
emch.mn