Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Солонго тус дүүргийн улсын ахлах өмгөөлөгч Б.Батаа нар хамтран “Кристина Нобелийн Хүүхдийн Сан”-гийн “Нархан” асрамжийн газрын хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулсан байна.Сургалтаар тус сангийн хүүхдүүдэд Өмчийн эсрэг гэмт хэрэг болох хулгай, булаалт, дээрэм, танхайрах гэмт хэргүүдийн үйлдэгдэх шалтгаан нөхцөл, үүсэх хор уршиг, цаашид анхаарах асуудал, Урьдчилан сэргийлэх талаар харилцан ярилцаж заавар, зөвлөгөө өгч ажиллажээ.
Тус асрамжийн газарт хагас болон бүтэн өнчин, амьдралын хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд боловсрол олгох, эмнэлгийн тусламж үзүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь өргөх, ажлын чиг баримжаа олгох, хүүхдийг эдийн засгийн болоод бэлгийн хүчирхийллээс хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулж байгаа бөгөөд тус төвд одоогийн байдлаар 33 албан хаагчтайгаар 3-18 насны 50 гаруй хүүхдийг асран хүмүүжүүлж байна.




prokuror.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл