XIX зууныг хүртэл бүрэн судлагдаагүй байсан зүүдэндээ явах үзэгдлийн тухай дараах “сонирхолтой” түүхүүдээс хуваалцаж байна.
Зүүдэндээ явах нь 30 секундээс 3 цаг хүртэл үргэлжилдэг сэтгэц, нойрны эмгэг бөгөөд зүүдэндээ явж байхдаа нас барахаас эхлээд нууцлаг авъяасаа нээх хүртэл олон хачирхалтай үйл явдал тохиолддог ажээ.
Лондонгоос гаралтай сувилагч Ли Хэдвинь 4 настайгаасаа зүүдэндээ явдаг байжээ. Тухайн үед гэрийнхэн нь бага насны хүүхдэд тохиолддог хэвийн үзэгдэл хэмээн тоолгүй өнгөрөөсөн бөгөөд тэрээр өсвөр насандаа ч үргэлжлүүлэн зүүдэндээ явсаар хамгийн анх өрөөнийхөө ханан дээр зураг зурж байсан гэдэг. Ли саяхан өөрийн зүүдэндээ зурсан 100 орчим бүтээлээ дуудлага худалдаагаар зарсан бөгөөд олсон орлогынхоо тал хувийг “Missing People” буяны байгууллагад хандивлахаар шийдсэн байна.
Энэ жил 62 настай Шотландын Роберт Вүүд хэмээх буурай зүүдэндээ хоол хийх хоббитой нэгэн бөгөөд тэрээр долоо хоногийн 4 – 5 өдөр хоол хийчихсэн гал тогоондоо сэрдэг гэнэ. Роберт 47 жил зүүдэндээ явж байгаа бөгөөд анхны тохиолдол нь 14 настай байхад нь гарч байжээ. Түүний эхнэр Элианорын хэлснээр түүний зүүдэндээ хийдэг хоол нь маш амттай харагддаг боловч хийсэн хоолноос нь огт идэж байгаагүй гэнэ.
Зүүдэндээ явдаг хүмүүст тохиолддог орчин үеийн хачирхалтай үйлдэл нь “Zzz – Mailing” бөгөөд энэ нь зүүдэндээ хэн нэгэн рүү и-мэйл илгээдэг зуршилтай хүмүүсийг хэлдэг байна. Ийм тохиолдлын нэг жишээг дурьдвал 2005 онд 44 настай эмэгтэй үдшийн 22 цагт унтахаар хэвтсэн бөгөөд хоёр цагийн дараа зүүдэндээ явж эхэлжээ. Тэрээр нөгөө өрөөн дэх компьютерээ асааж найзууд руугаа харилцан адилгүй утга бүхий мэйл илгээсэн ба судлаачдын хэлснээр үсгийн фонт нь том жижиг, харийн юм шиг ойлгомжгүй дүрслэлээр мэйл илгээсэн байжээ.
Хүн төрөлхтнөөс гадна амьтдад ч гэсэн зүүдэндээ явдаг эмгэг тохиолддог бөгөөд тэдний нэг төлөөлөл бол Бизкит нэртэй нохой юм. Бизкит нохой 2009 оноос АНУ болон дэлхийн олонх оронд онлайн хит болсон бөгөөд түүний зүүдэндээ хийсэн үйлдлийг дараах бичлэгээс үзнэ үү.
Зүүдэндээ явах эмгэгтэй холбоотой ээлжит нэгэн тохиолдол 2005 онд болжээ. Эргээд эл явдлыг үнэн бодит гэхэд итгэдэггүй түүнийг Ян Армстрон гэдэг бөгөөд тухайн үед тэрээр гадаах цэцэрлэгийнхээ зүлгийг засахаар зүүдэндээ гарсан байжээ. Эхнэр нь зүлэг засах машины дуугаар сэрж түүн дээр очихыг оролдсон ч зүүдэндээ хийж буй түүний эл үйлдлийг мэдэж байсан учир арга буюу хүлээхээр шийджээ. Энэ нь зүүдэндээ явдаг хүнийг хамаагүй оролдох нь үхлийн аюулд хүргэдэгтэй холбоотой юм. Ийнхүү шөнийн хоёр цагт гэрээсээ нүцгэн бас зүүдэндээ алхаж гарсан Ян энэ явдлыг бодит байсан гэдэгт одоо ч үнэмшдэггүй гэнэ.
Зүүдэндээ явдаг Анна Райн эмэгтэйн хувьд тэрээр хэт их иддэг дуршилтай нэгэн ажээ. Өөрийнхөө зүүдэндээ хэт их иддэг тухайгаа мэддэг хатагтай Райн унтахдаа унтлагын өрөөгөө түгждэг ч зүүдэндээ явж байхдаа хаалгаа заавал ямар нэг аргаар онгойлгосон байдаг гэжээ. Тэрээр шөнө 2000 калори орчим хүнс иддэг ба ийнхүү зүүдэндээ явж байхдаа шүдээ хугалж, нүдээ хоёр ч удаа гэмтээж байсан гэнэ.
Энэ явдал 2009.05 сард болжээ. Зүүдэндээ явдаг Рэйшел Уард гэх эмэгтэй 7 м өндөр байшингаасаа унаж гэнэтхэн сэрээд эцэг эхээсээ тусламж гуйн хашгирчээ. Гэрийнхэн нь тэр даруй түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь Рэйшел тийм өндөр байшингаас уначихаад ямар ч бэртэл аваагүй байсан байна.
Америкийн Айдахо мужид амьдардаг Алисон Байэр гэгч эмэгтэй зүүдэндээ явдаг нэгэн ажээ. Тэрээр хоёр ч удаа голын усанд живж амиа алдах дөхсөн бөгөөд гэрийнхээ ойролцоох голд хөвж явахдаа сэрсэн гэгддэг байна. Энэ явдал өнгөрсөн жилийн 8 сард болсон бөгөөд тэрээр зүүдэндээ ийнхүү голын усанд живэхээ шахаж байна гэж бодсон нь бодитоор биелэлээ олсон байна. Энэ явдлаас хойш түүний гэрл бас өөрөө ч зүүдэндээ юуг ч хийж магад хэмээн үзэж аминд халтай хамаг эд зүйлсээ нуун далдалсан байна.