Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргалаа

e16dcb2d8b9d55eeec44dc76a55b6ed4Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон Чанарын удирдлагын тогтолцоонд явуулсан үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж Чанарын удирдлагын  тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэст  2 жилээр олгох, Үндэсний Тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг “Сүү”  ХК, Орхон аймгийн “Боса катеринг” ХХК,  “Од-Дөл” ХХК, “Цагаан давс” ХХК –нд 3, “Эрдэнэт Өег” ХХК-нд 2 жилээр, Орхон аймгийн “Жаргалант трейд” ХХК-нд 1 жилээр олгох, мөн 7 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг тус тус гаргалаа.

Аж ахуй нэгжийн нэр

Баталгаажуулалтын объектын нэр

Шийдвэрлэсэн нь:

1

Чанарын удирдлагын тогтолцоог  хэрэгжүүлсэн байгууллагад гэрчилгээг олгох, сунгах

1.1 Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд анхдагч аудитявуулсан тухай Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2 жилээр олгох.
2 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгох, сунгах
2.1 “Сүү”  ХК ·  Сүү,сүүн бүтээгдэхүүн ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах.
2.2 Орхон аймгийн “Боса катеринг”  ХХК ·  Катерингийн үйлчилгээ ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр олгох.
2.3 Орхон аймгийн ”Од-Дөл” ХХК ·  Катерингийн үйлчилгээ ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр олгох.
2.4 Орхон аймгийн “Эрдэнэт Өег”  ХХК ·  Гурилан бүтээгдэхүүн

/3 нэр/

ҮТТ хэрэглэх эрхийг 2 жилээр олгох.
2.5 Орхон аймгийн  “Жаргалант трейд” ХХК ·  Савласан цэвэр ус ҮТТ хэрэглэх эрхийг 1 жилээр олгох.
2.6 “ Цагаан давс “ХХК ·  Хүнсний иоджуулсан давс ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах.
3 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах
3.1 “Айплмүүн “ ХХК ·  “Алиман сар” нэрийн  чанамал болон жигнэмэл гурилан бүтээгдэхүүн – 12 нэр, төрөл Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгож, сунгах.
3.2 ‘’М Си Эс Азиа Пасифик Брюэри’’ ХХК ·  Шар айраг – 7 нэр, төрөл , Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгож, сунгах.
3.3 “Баянгол зочид буудал’’ ХХК ·  Зочид буудал, рестораны үйлчилгээ Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох.
3.4 “Баялаг- Өлзий” ХХК ·  Сүлжмэл бүтээгдэхүүн Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах.
3.5 “Мах импекс” ХХК ·  Мах, махан бүтээгдэхүүн  Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах.
3.6 “Арвайн  Үндэс” ХХК ·  Цагаан болон өвөрмөц архи Тохирлын гэрчилгээг 2 жилээр сунгах.
3.7 “Хүчит шонхор” ХХК ·  Худалдааны газрын үйлчилгээ Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах.

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …