Орчин үед хувцаслалтын соёл улам дэлгэрэнгүй болж, магадгүй илүү хамаагүй болоод байх шиг. Гэхдээ хэд хэдэн жилийн өмнө загвар зохион бүтээгчид хувцаслалтын дүрэм гаргасан. Энэ дүрэм нь одоог хүртэл оршин тогтносоор байна.
-Гутал цүнх 2-ын өнгө заавал таарч байх ёстой
Энэ дүрэм хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй ч төсөөлөхөд бол үнэн билээ. Хар цүнх дор цэнхэр гутал өмсвөл утгагүй харагдана.
-Хувцас өмсөхдөө 3-аас дээш өнгөөр хослохгүй байх
Үүнийг ер нь мэдэхгүй эмэгтэй гэж үгүй байх. Ер нь 3-аас дээш тод өнгийг хослуулвал онцгүй харагдах нь ойлгомжтой. Харин завсрын өнгө бол хамаарахгүй.
-Алт болон мөнгийг хольж зүүх хэрэггүй
Нэг талаараа огт зохицолгүй харагддаг. Нөгөө талаараа энэ 2 металлын энерги нь зөрчилддөг.
-2 өөр өнгийн джинс зохицохгүй
Нэг нь хэт бараан нөгөө нь цайвар өнгийн 2 джинсэн материал нь зохицдоггүй. 2-уул адил өнгөтэй байснаар сайхан харагдана.
-Махлаг бүсгүйчүүд заавал намирсан хувцас өмсөх ойлголт байхгүй
Илүүдэл жингээ нуухын тулд заавал том намирсан хувцас өмс гэж хэн хэлснийг мэдэхгүй.
-Цагаан өнгийг зөвхөн зун эсвэл өвөл өмс
Олон төрлийн хээг нэг дор битгий хослуул
Чухал уулзалт эсвэл ажил дээрээ хөл ил гарсан гутал битгий өмс. Заавал шилэн трико өмсөж байх нь соёлтой байдлын шинж юм шүү.