“Петровис” ХХК агаарын бохирдлын эсрэг эрчимтэй ажиллаж байна

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд багагүй хугацаа өнгөрч байна. Агаар бохирдлын 20 орчим хувь нь автомашинаас ялгардаг билээ.

Иймээс салбартаа тэргүүлэгч “Петровис” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах арга замыг байнга эрэлхийлэн, автомашины хорт утааг багасгах шатахуун, түлшийг худалдаанд гарган ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилготой, дэлхийн эко жишиг Евро стандартын 5 дахь үеийн шатахуун, түлш болох Евро 5 стандартын 95, 98, дизель түлшийг тус компани өнөөдөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудаар борлуулан, агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж байна.

1478494716_euro-52

Энэхүү нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд “ЮниГаз” ХХК-аараа дамжуулан байгальд хоргүй эко түлш болох шингэрүүлсэн нефть хийгээр автомашиныг цэнэглэх станцыг “Петровис” ШТС-уудын дэргэд ажиллуулж, хэрэглэгчдэд сонголт өгч ажилладаг билээ. Тэгвэл өнгөрсөн сарын 21-ндуг станцын тоог нэгээр нэмж Дархан хотод ашиглалтад оруулснаар, тус хотоос гадна Улаанбаатар, Багануур, Эрдэнэт хотуудад нийтдээ 14 станцтай боллоо.

1478494710_uni1001

Шингэрүүлсэн нефтийн хийг ахуйн зориулалт, автомашин болон байгууллагын дулаан хангамж, үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбар гээд бүхий л салбарт олон төрлөөр ашигладаг. “ЮниГаз” ХХК-ийн хамт олон газан автомашин хэрэглэгч, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд тэр дундаа нийтийн хоолны салбар, айл өрхийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …