БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газар, Аймгийн засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд Хөх хотын Олон Улсын Монгол эмнэлгийн эмч нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй үзлэгийн баг 2016 оны 11 сарын 03-наас 05-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Уламжлалт анагаах ухаан-Рашаан сувиллын төв дээр ажиллаж, үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт 17 сая төгрөгний өртөг бүхий нярайн цусны билирубиныг хэмждэг билиметр болон фото шарлагын аппаратыг тус эмнэлгийн хамт олноос бэлэглэсэн.
Үзлэгийн багт мэдрэл, гэмтэл, чих хамар-хоолой, нүд, уламжлалт анагаахын 5 засал, мэдрэлийн цэгэн бариа, зүрх судас, уушиг, хоол боловсруулах эрхтний эмгэгийн эмч нар ирж нийт 1172 үйлчлүүлэгчийг хүлээн авч үзлэг оношилгоо хийж, эмчилгээ заасан.
Эрүүл мэндийн яам