Улиасхан цэцэрлэг 30 нас хүрлээ

40e83dfdead85199a5502d39376c20e7

Улаанбаатар төмөр замаар овоглосон Хүүхдийн байгууллагын Улиасхан цэцэрлэг маань гал голомтоо бадраан СӨНХ-ийн Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө бие сэтгэлээр нь эрүүл өсгөн бойжуулах их үйлсэд хувь нэмрээ оруулж эхэлснээс хойш 30 жил өнгөрчээ. Эдүгээ 30 жилийн ойтой золгож буй тус цэцэрлэгийнхэн энэ өдрүүдэд ойн баяраа тэмдэглэж байна.

a174a0c676e1dd823936be83c2234781МЭНДЧИЛГЭЭ

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын тэргүүний Улиасхан цэцэрлэг нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт 1986 оны 5 дугаар сарын 16-нд УБТЗ-ын захиргааны шийдвэрээр анх 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба одоогоор 36 багш, ажилчидтайгаар СӨБ-ын үндэсний хөтөлбөрийн хүрээнд зорилгтойгоор нийт 12 бүлэгт 300 гаруй хүүхдийн хөгжлийн ахицыг дээшлүүлэн тэдний хэл яриа сэтгэхүйг хөгжүүлж, хүнлэг энэрэнгүй сэтгэл, гоо сайхны мэдрэмж төлөвшүүлэн нас сэтгэхүйн онцлогт тохирсон мэдлэг эрүүл ахуйн дадал төлөвшил олгохыг зорин ажиллаж байна.

Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын оюун ухаанд оч гэрэл нэмэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж яваа цэцэрлэгийн анхдагчид, ахмад буурлууд, багш ажилчид болон үе үеийн төгсөгчид тэдний гэр бүл, зорилго нэгтэй боловсролын салбарынхан биднийг дэмжин  хамтран ажилладаг эцэг эхчүүд харилцагч байгууллагууд энхрий бяцхан шавь нартаа Улиасхан цэцэрлэг байгууллагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

СУРГАЛТ – ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТАЛААР

a907fbf045f2e0f18cee07c67909d8b5

Багш бүр өөрийн бүлгийн хүүхдүүдийн насны онцлогт тохируулан БСШУ-ны яамнаас батлагдсан цөм хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж ирлээ. Тэдний хөгжлийн ахицыг дээшлүүлэх зорилгоор нарийвчилсан ажиглалт хийж судалгаа дүгнэлттэй ажиллаж байна. Хүүхдийг өдөр тутмын үйл ажиллагаагаар төдийгүй дуу, хөгжим, бүжиг, гимнастик, зохион бүтээх, сэтгэхүй, шатар гэсэн төрлүүдээр дугуйлангийн үйл ажиллагааг багш нарын чадварын түвшинд тулгуурлан явуулж байгаа нь эцэг эхийн талархалыг хүлээж байна. Хүүхэд бүрд зөв дадал хэвшил олгох зорилгоор гарын жижиг булчинг хөгжүүлэх, гарын авлага аргачлалыг шинэлэг хэлбэрээр  хүүхдийн сонирхолыг татахуйц байдлаар бэлтгэж үйл ажиллагаандаа ашиглаж байна.

ХҮҮХЭД, ЭЦЭГ ЭХИЙН ДУНД ЗОХИОН ЯВУУЛСАН АЖЛЫН ТАЛААР

670bee5b8995e8275cb38af79c226bfd

Хүүхэд, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор сар бүр тэдний дунд төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж ажилласанаар аймаг, улсын тэмцээнд бодитой амжилтуудыг гаргаж ирлээ. Үүнд:

  • ·  Төвийн бүсийн “Formation-2016” цэнгээнт бүжгийн тэмцээнд 3-р байр эзлэв.
  • ·  “Ээжээ дуулъя-2016” тэмцээнд тусгай байр эзлэв.
  • · “Сарны цом-2016” бүжгийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд Хүүхэд-0 насны Латин төрөлд Улиасхан цэцэрлэгийн “Одод” хамтлаг Дэд аваргын эзэд болов.
  • ·  “Цодгор хүү – 2016” бага насны шатарчдын уралдаанд Ахлах, Бэлтгэл бүлгийн зургаан хүүхэд оролцон алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулав.
  • · “Өв соёл – 2016” ерөөлч, магтаалч хүүхдийн уралдаанд бэлтгэл бүлгийн дөрвөн хүүхэд оролцож “Морины цол” магтаалаар тусгай байр, бэлтгэл А бүлгийн Х.Тэнүүн ганцаарчилсан магтаалаар 2-р байр эзэллээ.
  • · Сэтгэхүй-2016 олимпадад бэлтгэл А бүлгийн Эрхэмбаяр 2-р байр, Баясгалан 3-р байранд тус тус шалгарав.
  • · “Эко бяцхан мисс” уралдаанд 5 хүүхэд оролцож ТАНА-ЭРДЭНЭ өргөмжлөлөөр Бэлтгэл Б бүлгийн А.Амина, ГАН-ЭРДЭНЭ өргөмжлөлөөр Бэлтгэл А бүлгийн Б.Мишээл нар шагнууллаа.
  • · Эцэг эх хүүхдийн хөгжлийн ахицыг хэрхэн тайлагнах вэ? сургалтыг зохион байгуулж, 12 бүлгийн 400 гаруй аав ээжийг хамруулав.
  • · Хүүхдийн сэтгэхүй, ой тогтоолт хөгжүүлэх зорилгоор дасгал, тест олшруулан ажиллуулах сургалт явуулж сургалтын төвүүдийг баяжуулах 14 хоногийн аяныг өрнүүллээ. Уг аянаас Дархан-Уул аймгийн 5 цэцэрлэг, Чойр, Айраг, Шанд, Булагтайн цэцэрлэгийнхэн туршлага судлан хэрэгжүүлж байна.
  • · Эцэг эхчүүдийн дунд “Дөрвөн бэрх” шагай наадгай асуулт хариултын тэмцээн, Гар бөмбөгийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.
  • · “Эрүүл-хүүхэд” аяны хүрээнд мэргэжлийн эмчтэй хамтран эцэг эх, хүүхдэд сургалт явуулж, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажилласнаар Улиасхан цэцэрлэгийн хүүхэд багачуудын өвчлөлийн тоог бууруулан халдварт өвчлөлтгүй ажиллаж ирлээ.

БАГШ, АЖИЛЧДЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР

6b5fad26eea7f1d9e11505ecfdd43139

Хүүхдэд ээлтэй байгууллага-цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй орон нутгийн салшгүй хэсэг мөн. Бага насны хүүхдийн амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхэд бүрт эрүүл мэнд, боловсрол, халамж, хамгааллын чанартай үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлэх зорилтыг орон нутагт хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх байгууллага нь хүүхдийн цэцэрлэг мөн. Тийм ч учраас тус цэцэрлэгийн багш нар өөрийнхөө үйл ажиллагааны хүүхдэд ээлтэй байдлыг судалж, үнэлэхийн зэрэгцээ “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” цөм хөтөлбөрийн дагуу хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө олон талт үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг байна. Тухайлбал: Багш бүр шинэлэг, бусдад тэргүүн туршлага болохуйц дасгал даалгавар, аргачлалуудыг боловсруулж, хөгжлийн хавтсыг нээн ажиллуулжээ. Туслах багшийн ур чадвар-2016 илтгэл хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс багш нар өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлынхаа гарах гарцыг нээж, өөр өөрийн ажилдаа нэвтрүүлсэн байна.  “Бие биедээ аз жаргал, инээд, хөөр  бэлэглье” солилцох үйл ажиллагааг ажилчдын дунд байнга зохион байгуулж, цэцэрлэгийн хамт олны хариуцлагатай тайлагнал  манлайлалыг эрхэм болгон ажиллаж байна.

НИЙГМИЙН АСУУДЛЫН ТАЛААР

690a549de6fe2c0bddc7393ad68fc8d5

Улиасхан цэцэрлэгийн захиргаа нь шинэ хүүхэд төрсөн гэр бүлээ эргэж, ҮЭ-ийн гишүүдийнхээ гэр бүл, ханьд нь хүндэтгэл үзүүлж, өвчилсөн ажилчдаа эргэж тойрох, ажилтнуудын санал гомдол, хүсэлтийг удирдлагатай хамтран шийдвэрлэдэг гээд багш ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллаж байна. Тухайлбал: Цэцэрлэгийн хэмжээнд “Хөдөлгөөн эрүүл мэнд” сарын аяныг зохион байгуулж, мэргэжлийн багшаар дасгал хөдөлгөөн заалган жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Мөн багш ажилтнуудын эрүүл аж төрөх ёсыг дэмжих зорилгоор ШРИ ШРИ амьдрах ухаан бясалгалын сургалтанд хамруулж хэвшжээ. Миний монгол цэцэрлэгт хүрээлэн, “Хараа гол”-ын эрэг маршрутаар аялаж, “Жаргалтай гэр бүл” уриан дор ажилчдын гэр бүлүүдийн дунд спортын тэмцээнийг зохион байгуулдаг байна.

“Дарханы мэдээ” сонин 2016/11 сар IV нүүрт

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …