Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх болон иргэд олон нийтэд хууль сурталчилах ажлыг эрчимжүүлэх, Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоо идэвх санаачилгыг нэмэгдүүлэхэд зорилгоор Хууль сурталчилах нэг сарын аяныг зохион байгуулах гэж байна.
Нэг сарын аянд тус аймаг, сумдын ГХУСАЗЗөвлөл, Хууль хяналтын байгууллагууд, сумдын ЗДТГазар, баг, СӨХолбоод, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Их, Дээд, Ерөнхий боловсролын сургууль, Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд оролцоно.
Хууль сурталчилах нэг сарын аяныг 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрүүдэд зохион байгуулна.
darkhan.gov.mn