Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Шинээр байгуулагдсан иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадал олгох сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж, сургалтанд хамруулах зорилготой санамж бичиг байгуулж байна. Мөн сургууль цэцэрлэгийн багш, ажилчдыг гамшгаас хамгаалах мэдлэг олгож, чадваржуулах юм гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.