У.Хүрэлсүх: Иргэдээ гамшиг ослоос хамгаалах нь төрийн үүрэг

3daeec82b0ce97cecb6acb44f27a3364Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус төв нь болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, дадлыг иргэд, олон нийтэд олгож, сургалт, дадлагад хамруулах юм. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, объектыг орхин хэрхэн аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн мэдвэл зохих анхан шатны мэдлэг, дадлыг олгох юм. Тус төв жилдээ 750 мянган иргэнийг сургалтад хамруулах бүрэн боломжтой.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, иргэдээ болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж хамгаалах нь төрийн үүрэг төдийгүй, энэ нь улс орны тогтвортой хөгжилтэй шууд холбоотой гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

be6bbdff7221c00a2311251aad785621

e4d56f5788a46dc1c382a41d78c76966

ebb71046aba6df52329ca93f20d7c69c

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …