Багшгүй анхны их сургууль нээгджээ

b606aae6d935eec6greatАНУ-д сургалт нь багшгүй явагддаг анхны их сургууль нээгдсэн байна. Энэ сургууль Калифорни мужид байрладаг бөгөөд “42” гэсэн нэртэй юм. Оюутнууд энд программчлал, кодчилол зэрэг бусад IT мэргэжлээр суралцах аж.

Одоогийн байдлаар тус сургуульд 1000 орчим оюутан суралцаж байгаа гэнэ. Энэ сургуулийн онцлог гэвэл тэнд ямарваа лекц уншигдахгүй, сургалтын үйл явц компьютерийн тусгай программын дагуу явагддаг байна.

Оюутнууд өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгээд, дараа нь нэг нэгнийхээ даалгаврыг шалгадаг гэнэ. “42” нэртэй ийм анхны их сургууль Парис хотод нээгдсэн билээ. Энэ нэрийг нэгэн уран зөгнөлт романаас сэдэвлэж өгсөн аж. Парис хотын их сургуулийн төгсөгчид дэлхийн нэртэй компаниуд болох Amazon, Tesla, IBM-д ажиллаж байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …