Ерөнхий сайд БНАЛАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2553f885674a7508563269d71f0d88bbЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сиалунгон Сэнгийг өнөөдөр хүлээн авч уулзахдаа манай улсад ажиллаж байсан, Монголыг сайн мэддэг, туршлагатай хүн Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад талархлаа илэрхийллээ.

Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон бусад дагалдах уулзалтуудад ч ач холбогдол өгч, төлөөлөл оролцуулсанд мөн талархал илэрхийлээд хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох, 2017 онд Улаанбаатар хотноо болох ээлжит хуралдааны бэлтгэлийг хангаж ажиллахыг тэмдэглэн хэллээ.

4c3b2ea50ae48fbd1277f26d65ffffe2

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр УИХ-ын дарга Лаосын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаар Монголын мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох талаар санал солилцсон. Үүнийг ажил хэрэг болгох боломжийг судалж үзэхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүслээ.

Монгол Лаос улсын 55 жилийн найрсаг харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Элчин сайд Сиалунгон Сэнг илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүдийн түвшинд айлчлал хийгдсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Лаос улсад айлчлал хийгээгүй тул ирэх 2017 онд буюу хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Ерөнхий сайдыг БНАЛАУ-д айлчлахыг урилаа. Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахад анхаарч ажиллаж байгаа. Хоёр ч компани сонирхлоо илэрхийлсэн. Эдгээр компанитай яриа  хэлэлцээ хийж байгаа гэж Элчин сайд ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

a57e6e0e0cde5a99219d994244bfaae4

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …