Орон нутгийн замд хяналт, шалгалт хийж ажиллаж байна

1478668083_14956580_793432327464192_9047993572564141439_nОрон нутгийн замд гулгаа үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс 2016 оны 11-р сарын 08-ны өдөр Өвөрхангай, Архангай аймгийн чиглэлийн орон нутгийн замд зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийж ажиллаа.

Шалгалтын үеэр орон нутгийг зорьж буй тээврийн хэрэгслүүд нь зуны дугуйтай, хээ нь элэгдэж арилсан, хөдөлгөөнд оролцох боломжгүй, стандартын шаардлага хангахгүй дугуйтай байснаас гадна, хамгаалах бүс хэрэглээгүй, хүн ба ачаа тээврийн журам зөрчсөн зөрчлүүд дийлэнх хувийг эзлэж байв. Энэ талаар харъяа аймгийн Замын цагдаагийн тасагт зөрчлийг арилгуулах, тогтмол хяналт шалгалт хийж ажиллах талаар шаардлага хүргүүлэв.

Иймд хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигч та дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэрэв асуудалтай бол яаралтай засч замын хөдөлгөөнд оролцох, орой үдэш хөдөлгөөнд оролцож байгаа бол өөдөөс ирж яваа автомашиндаа гэрлээ заавал шилжүүлэх, хамгаалах бүсээ зүүж хэвшихийг ЗӨВЛӨЖ байна.

АЙДАСГҮЙ, АЮУЛГҮЙ АМЬДРАЛ ТАНЫ ГАРТ….

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …