Гэр оронд байгаа бүхэн хүний амьдрал, хувь заяатай ямар нэг хэмжээгээр холбоотой байдаг. Зөн билэгтэн Дмитрий Волхов ихэнх хүмүүсийн гэрт азгүйтэл, өвчин эмгэг, таагүй муу зүйл дуудсан эд зүйл хадгалагдаж байдаг гэжээ. Зарим нэг зүйл ил тод биш ч нууцлаг аюул тээсээр байдаг. Ямар эд зүйл гай зовлонгийн эх үүсвэр болдог вэ?
Хуучин хувцас, эд зүйл.
Хэрвээ таны шүүгээнд аль эрт өмсөхөө больсон хуучин хувцас ихээр хуримтлагдсан бол энэ бүгдээс салах хэрэгтэй хоёр том шалтгаан байна. Нэг дэх учир шалтгаан гэвэл: өмсөж элээсэн хуучин хувцас хувийн амьдралд тань азгүйтэл дууддаг. Хоёр дахь нь шүүгээн доторх хуучин хувцас таны хувь хүний өсөлт хөгжилтөнд саад болж байдаг.
Ор дэрний хуучин хэрэгсэл
Ор дэрний хуучирч муудсан хэрэгсэл өвчин эмгэг дууддаг. Иймд аль болох хурдан энэ бүгдээсээ салж эс чадвал эрүүл мэндтэй тань холбоотой таагүй асуудлууд байнга гарсаар байх болно. Зөн билэгтэн Дмитрий Волхов хуучин ор дэрний хэрэгслэлээ шатаах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Энэ бүгдтэй хамт таны бие сэтгэлийг тавгүйтүүлсэн элдэв асуудлууд шатаж үгүй болно.
Илүү гэрийн шаахай
Гэрийн шаахай тухайн ам бүлийн тооноос илүүгүй байх ёстой. Харин ирсэн зочдод өөрийнхөө гэрийн шаахайг өмсүүлж болохгүй гэдэг нь таны эрүүл мэнд, элбэг хангалуун амьдрал, амжилтыг аваад явчихна гэдэг цээртэй холбоотой.
Хагарч эмтэрсэн сав суулга
Хагарч эмтэрсэн аяга тавгаа харамсах сэтгэлгүйгээр тухай бүр нь хаяж байх хэрэгтэй. Эмтэрхийгээ хаяж чадахгүй, шинэ, гоё сав суулгаа зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэх нь байдаг. Хагарч эмтэрсэн аяга тавагнаас идэж уучихаад дараа нь амьдрал яагаад ингэж бүтэлгүй байгааг гайхаад байдаг. Сав суулга гэдэг Дмитрий Волховын хэлж байгаагаар тухайн айлын элбэг хангалууны бэлэгдэл болж байдаг тул хэрвээ хагарч эмтэрсэн ямар нэг зүйлийг хадгалаад байвал амьдрал ахуй тань мөн тийм л байх болно. Хагарч эмтэрсэн сав суулгаа хаяхгүй бол таны амьдрал, хувь заяанд ч цууралт, хагарал, ан цав үүснэ.
“Зөн билгийн тулааны” ялагч Дмитрий Волхов хүний азтай, амжилттай явах эсэх нь тухайн хүний орших орон зайн тав тух, нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг гэж үздэг. Иймд өөрийнхөө эргэн тойронд цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, тав тухтай орчин бүрэлдүүлж, эерэг энергээр өөрийгөө хүрээлүүлж чадвал таны амьдрал зөвхөн сайн сайхнаар л өөрчлөгдөх болно.