Уламжлалт эмийн хяналтыг сайжруулах зөвлөмж өглөө

tbf31f59885980dc2d62377fb3fc618a6МХЕГ-аас “Эм биобэлдмэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчдыг чадавхижуулах” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүрэг, хилийн боомтын 38 байцаагч оролцож, мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, эм, биобэлдмэлийн хяналтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хяналтын хуудсыг шинэчлэн боловсруулах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл авлаа.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү сургалт, хэлэлцүүлэгт оролцсон улсын байцаагчдад хандаж эм, биобэлдмэлийн хяналтыг улам сайжруулах, уламжлалт эмийн талаарх мэдлэгээ дээшлүүлж түүнд тавих хяналтыг дээшлүүлэх зөвлөмж өглөө. Мөн улсын байцаагчдынхаа  өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж эхэлснээ дуулгаад эм, биобэлдмэлийн улсын хяналтын байцаагчидтай санал солилцов. Тэрбээр мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй улсын байцаагчдыг дэмжиж ажиллахаа онцолсон юм.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …