Төв болон харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа

p1b148pklf1a2lrgc10ca164ht4h2Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар /2016.11.09/ Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлахаар Төв болон Харгиа цэвэрлэх байгууламж, мөн Шувуун фабрикийн орчимд хайрга олборлодог карьеруудын үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Өргөдлийн байнгын хороо нь Туул голын бохирдлыг бууруулах, урсацыг хамгаалах, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, усны чанарын стандартад хүргэхэд шаардлагатай арга хэмжээг авах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тогтоол гаргаж, Ажлын хэсгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна.

p1b148pscndrn12oss9nmlfeo03

Ажлын хэсгийн гишүүд эхлээд Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, түүний шинэчлэлийн хэрэгжилтийн байдал, тулгамдаж буй бэрхшээлийн талаар мэдээлэл солилцон холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авахын зэрэгцээ үүрэг, чиглэл өглөө.

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү мэдээлэл хийх үеэр, тус цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлсний дараа Туул голд нийлүүлдэг. Бохир усны худгийн ихэнх нь удаан хугацааны ашиглалтын явцад элэгдэж хуучрах, хагаралт цууралт үүсэх зэрэг гэмтлүүд тохиолдож байгаагаас тус байгууламжийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргээд байна. Иймд 250000 шоометр/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү асуудал /2016.11.08/ зохион байгуулагдсан “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж, шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барихын тулд шинээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бус өмнө нь боловсруулагдсан техник эдийн засгийн үндэслэлийг ашиглаад явах нь зөв гэсэн байр суурь илэрхийлэгдэж байсан гэлээ.

p1b148q0rc16gqatl9kqjoj014Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ, Нийслэлийн иргэдийн 97.5 хувь нь Туул голоос ундаалдаг гэтэл бид өөрсдийнхөө ундаалдаг ус руугаа бохир нийлүүлж байна. Туул голыг бохирдуулж буй гурван үндсэн хүчин зүйлс бол цэвэрлэх байгууламж болон арьс, ширний үйлдвэрүүдээс гарч буй бохир мөн Туул голын орчмоос элс, хайрга олборлож байгаа явдал нь голын урсацыг багасгах, байгалийн тэнцвэрийг алдагдуулахад хүргээд байна. Саяхан хийгдсэн судалгаагаар Туул голын усыг цэвэршүүлсний дараа гэдэсний өвчин үүсгэдэг савханцар нян илэрсэн. Иймд УИХ-ын зарим гишүүд Туул голыг хамгаалах тусгай хууль гаргах тухай санал нэгдээд байгаа гэлээ.

Дараа нь Ажлын хэсгийн гишүүд болон дагалдан яваа албаны хүмүүс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Шувуун фабрикийн орчимд хайрга олборлодог карьер болон Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

p1b148q79b18qa1imr1km210fm1rhk5

Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат хэлэхдээ, Туул голын ай савуудыг ихээр сүйтгэж байна. Туул голын энгийн хамгаалалтын бүсээс элс, хайрга олборлож буй аж ахуйн нэгжүүд хэдийгээр тусгай зөвшөөрөл авсан хэдий ч нөхөн сэргээлт хийхгүй байна. Үүнд хариуцлага тооцуулах тал дээр бид ажиллаад зогсохгүй эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар ажиллах болно гэлээ. Түүнчлэн Туул голыг бохирдуулж буй бусад хүчин зүйлсийг арилгахад шат бүртээ хяналтаа сайжруулж, хууль эрх зүйн асуудлыг боловсронгуй болгох нэн шаардлагатай байна гэж анхаарууллаа.

Өргөдлийн байнгын хорооны гишүүд дээрх газруудын үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

p1b148qd9j1trj1gch1ekf9dbec36

p1b148qlik1c56198s7i12phmf67

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22-34

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …