Ирэх дөрвөн жилд 259 хуулийг шинэчилнэ

2f564355e3de2c66original

 Лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Үндсэн чиглэлийн төсөлд ирэх дөрвөн жилд 259 хуулийн төсөл, УИХ-ын 16 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ.

Холбогдох нийт 43 байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн уг үндсэн чиглэлд тусгах хууль тогтоомжийн жагсаалтыг гаргасан байна. Ирэх дөрвөн жилд өөрчлөх 260 хууль, тогтоолын төслийг санаачлагчаар нь үзвэл Засгийн газар 238, УИХ-ын гишүүд 17, Ерөнхийлөгч 4 хуулийн төслийг санаачлахаар тус тус тусгажээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …