Амаа гараараа таглаж инээдэг хүн хүч, боломжиндоо итгэдэггүй, бачимдуу, даруу, сэтгэлээ шинжиж, биедээ шүүмжлэлтэй ханддаг.
Итгэмтгий гэнэн хүн толгойгоо гэдийлгэж инээдэг.
Мөрөөдөмтгий хүн инээхдээ толгой, нүүрэндээ гар хүргэдэг.
Амаа ангайж, чанга инээдэг хүмүүс санаа сайтай, гавшгай, золбоолог байдаг. Ха-ха гэж инээдэг хүмүүс илэн далангүй, өгөөмөр сэтгэлтэй байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, золбоолог хүн. Гэхдээ заримдаа хэт хамаа намаагүй зан гаргах нь бий. Иймд биеэ барих, хэм хэмжээнд баригдаж сурахад гэмгүй. Сонсох чадварыг эзэмш. Хи-хи гэж инээдэг хүмүүс учир битүүлэг, сээтэгнүүр зантай байдаг. Ху-ху гэж инээдэг хүмүүс ховонд дуртай, хүн муу хэлдэг, зусар долдой зантай байдаг.
Инээж байхдаа эрүүгээ барьдаг бол:
Эрч хүчтэй, цовоолог зан чанарын илрэл. Гол нь аливаад хэт яаруу шийдвэр гаргачих гээд байдаг. Яарвал даарна гэдгийг ямагт сана.
Инээхдээ гараараа нүүр, толгойгоо илдэг бол: Мөрөөдөмтгий, романтик хүн. Бага зэрэг залхуувтар. Заримдаа бүтэхгүй мөрөөдөлд цагаа үрэх нь бий. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг ч газар дээрх, бодит амьдралаас бүү тасраарай.
Инээж байхдаа толгойгоо гилжийлгэдэг бол:
Хөнгөмсөгдүү, өнгөцхөн нэгэн. Азтай боловч өөрөө үргээчих гээд байдаг. Аливаад нухацтай, бодолтой хандаж сурах тал дээр анхаар. Сэтгэл сайтай.
Дуугүйхэн, чимээгүй инээдэг бол:
Хэт бүрэг зангаасаа сал. Сонирхолтой нь та огт хэрэггүй юмнаас ичдэг юм байна. Та бол үнэндээ маш хөдөлмөрч, дотоод сэтгэлийн их эрч хүчтэй, сайхан сэтгэлтэй хүн. Гагцхүү үүнийгээ гаднаа ч гэсэн илэрхийлж байх хэрэгтэй.
Инээхдээ хамраа үрчийлгэдэг бол:
Түргэн зантай, нарийн талдаа мэдрэмж үзэл бодол нь тун хурдан өөрчлөгддөг хүн. Сэтгэл хөдлөл ихтэй, маш зөрүүд, тогтворгүй зантай. Дурлахдаа ч амархан, уйдахдаа ч мөн адил.
Тодорхой хэлбэр маяггүй инээдэг бол:
Биеэ хэт даасан, аливаад бусдыг үл тоомсорлодог зантай. Ийм зан бусдад таалагддаггүй гэдгийг санахад илүүдэхгүй.
Эх сурвалж: budda.mn