Олон удаагийн үйлдэлтэй хулгайн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ

prokurorАрхангай аймгийн Цагдаагийн газраас 2009 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Д-д нарын 21 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт тус аймгийн прокурорын газраас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллагдагч нар нь урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн, давтан үйлдлээр Архангай аймгийн Эрдэнэбулган, Ихтамир, Батцэнгэл, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Хайрхан, Булган, Чулуут, Цэнхэр, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Булган аймгийн Сайхан зэрэг сумдын нутаг дэвсгэрээс 2009 оноос 2015 оны 11 дүгээр сар хүртлэх хугацаанд нийт 57-н удаагийн үйлдлээр 70 хохирогчийн эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан, мөрдөн байцаалтын шатнаас давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

prokuror.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …