Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

b9aac202f249073b3b6cec1c02bc7fa4Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү БНХАУ-ын Чанарын хяналт шинжилгээ, хорио цээрийн ерөнхий газрын Дотоод хяналтын газрын дэд дарга Люү Чүн Янь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр төлөөлөгчдийн ажлын айлчлалд амжилт хүсээд цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаагаа онцолсон.

Уулзалтаар хоёр орны мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шинжилгээ, хорио цээрийн ерөнхий газар 1992 оноос хойш 30 гаруй салбар чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

МХЕГ

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …