Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой зургаан хүнс

Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Мэргэжилтнүүд үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна.

1.    Цагаан гаа: Шинэхэн цагаан гааны 80.9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2.3% , тос 0.9% , эслэг 2.4%-ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна тиамин, рибофлавин, ниацин, С амин дэмүүд агуулагддаг. Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоолны шингэцийг идэвхжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба өтгөн хатахад тустай байдаг. Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй байдаг. Цагаан гааг цай болон хоолондоо хийж хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

2.    Овьёос: Овьёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн. Овьёос нь уусдаг эслэг болон уургаар баялаг тул хүнд цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. В амин дэмийн агууламж нь 55%-тай байдаг ба исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Мөн биеийн жингээ хянахад туслахаас гадна β-глюкан нь хүний биеэн дэх муу холестринийг бууруулах нөлөө үзүүлдэг. Олон төрлийн эрдэс бодисоор баялаг тул хүний биеийн хүйтэнийг эсэргүүцэхэд тустай. Сүүнд буцалгаж, дуртай жимсээ хольж зутан хийх, аяганд овьёосоо хийгээд дээр нь тараг, зөгийн бал хийж сайн хутгаж хэрэглэнэ.

ovieos1

3.    Халуун шоколад: Хар шоколад нь флавоноидоор баялаг байдаг. Флавоноид нь исэлдэлтийн эсрэг бодис агуулсан ,чөлөөт радикалууд хүний биеийг гэмтээхээс хамгаалах, цусны эргэлтийг түргэсгэх,  хавдарын эрсдэл, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой. Халуун сүүнд 2 дөрвөлжин хар шоколад хийж уух нь эрүүл мэндэд тустайгаас гадна биеийг дулаацуулдаг.

shoko

4.    Хар шош: Хар шош нь уураг, эслэг, эрдэс бодисоор баялаг, исэлдэлтийн эсрэг бодисын агууламж бусад төрлийн шошнуудаас их байдаг. Хар шошны шөл нь булчинг цус болон хүчилтөрөгчөөр хангаж, бие организмын дархлааг сайжруулж, хүйтэнийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг.

5.    Хушга: Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг. Хушга нь зүрх судсыг эрүүл байлгахад тустай ханаагүй тосны хүчил ихээр агуулдаг төдийгүй аминдэм E-ээр баялаг байдаг. Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Эдгээр бодисууд нь хүний биеийн хүйтэнийг эсэргүүцэхэд тодорхой хэмжээргээр тустай байдаг.

6.    Амтат төмс нь зөвхөн амтаараа төдийгүй эрүүл мэндэд хэрэгтэй шинж чанараар маш сайн хүнсний ногоонд тооцогдоно. Кали, магни, аминдэмүүд олон төрлийн шимт бодисууд агуулагддаг. Калий ихээр агуулдаг нь цусны даралтыг бага байхад туслаж, цус харвахаас сэргийлдэг талтай. Жигнээд, хуураад, буцалгаад гээд янз бүрээр ашиглаж болох ба дөнгөж тогооноос гарсан төмсний зутан шөл идэх нь хүйтэнийг эсэргүүцэхэд тустай.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …