Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, нэрт шог зураач С.Цогтбаяр нийгмийн болж бүтэхгүй байгаа аливаа үзэгдлийг үзгийн урнаар шоглон харуулдаг нэгэн. Тэрээр зам цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажилтнуудын хүнд хүчир хөдөлмөр, тэдэнд тохиолддог зовлон жаргал, иргэдийн ухамсар зэргийг “Хот тохижилтын газрын нэг өдөр” шог зургаараа илэрхийлжээ. Тухайлбал Аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр талбайгаа цэвэрлэх үүрэгтэй ч үүргээ биелүүлдэггүй, зарим ухамсар муутай иргэд хог хаягдлаа хаа сайгүй хаяж, тарьсан цэцэг зүлэг дээгүүр гишгэлдэг гэх мэт асуудлыг хөндсөнөөс гадна хот тохижилтын ажилтнуудын хөдөлмөрийг хүндэлж, тэдэнд сайхан сэтгэлээр ханддаг хүмүүсийг ч зурагт өгүүлсэн байна. Балчир хүү цэцэрлэгч эмэгтэйд “Хотыг маань гоёж, бидэнд цэвэр агаар бэлэглэж байгаад баярлалаа” хэмээн зайрмаг бэлэглэж буйгаар зарим насанд хүрсэн хүмүүсийн ухамсар, хандлага бяцхан хүүхдийн сэтгэлгээнээс дор байгааг шоглон харуулжээ. Нийслэл хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө жилийн дөрвөн улирлын турш зам даган ажилладаг хот тохижилтын газрын зам цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг та бүхэн хүндэлж, хайрлаж байгаарай.
Түлхүүр үгмэдээ мэдээлэл
Санал болгох мэдээ
Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …