Өөрийнхөө нүдээр өөрийгөө тодорхойл /сонжоо/

c0dpg08ofv9rbt6m4rhbtkt4d_bДотоод ухамсар руугаа шагайж үзье. Цаасан дээр өөрийгөө бүтэн биеэр зураарай. Дараа нь бидний асуултад хариулж, чиний уран бүтээл ямар утга агуулж байгааг ойлгож, өөрийгөө танин мэдээрэй.

ХАМГИЙН ЭХЭНД НЬ ЮУ ЗУРСАН БЭ?

Санав уу? Тэгвэл чи биеийнхээ энэ хэсэгт сэтгэл хангалуун байдаг юм байна. Харин хамгийн сүүлд нь зурсан зүйлээ чи хувцсан доогуур/үснийхээ цаагуур далдлахыг хүсдэг гэсэн үг. Зургаа зурахдаа нэг урт үргэлжилсэн зураасаар зурсан уу, богино, тасалдсан зураасаар зурсан уу? Хэрвээ богино зураасаар зурж, дээр нь хэрхэн зурах тал дээр удаан бодож суусан бол өөртөө итгэлгүй байгаагийн шинж.

Өөрийгөө яаж зурсан бэ?

Хэдхэн шулуун зураасаар зурсан бол чи бүрэг ичимхий, өөртөө итгэл муутай, энгийн хийц загвартай завсрын өнгийн хувцас өмсөхийг илүүд үздэг, олны анхаарал татах дургүй. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ил гаргахыг төдийлөн хүсдэггүй. Өөрийгөө нээнэ гэдэг нь өөрийгөө дэлгэж харуулна гэсэн үг. Харин энэ бол чиний хувьд амаргүй зүйл.

Хувцас ихтэй, төрөл бүрийн эд зүйлтэй зурсан бол сайхан харагдах, өө сэвгүй гадаад төрхтэй байх нь чиний хувьд маш чухал. Гоо сайхны төлөө чи бүхнийг зориулахад бэлэн. Зургийг нарийвчлан зурснаар төгс төгөлдөр рүү тэмүүлдэг болохыг илтгэнэ. Ер нь аливаад чиний зөв байдаг гэдэгт итгэлтэй хүн юм байна.

Биеийн аль нэг хэсгийг бусдаас онцгой зурсан бол чи тэр хэсэгтээ асуудалтай байна гэсэн үг биш шүү. Харин ч эсрэгээр, чи түүгээрээ бахархдаг учраас тодотгож зурсан хэрэг. Аль эсвэл ингэж зурснаар чиний биед тодорхой хэмжээний өө сэв байх боловч түүндээ санаа зовдоггүй байгааг харуулна. Хөл бага зэрэг богинохон л байгаа биз, яавал гэж?

ЧИНИЙ ЗУРАГ ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ БАЙНА ВЭ?

Цаасаар дүүрэн зурсан бол:  бүх зүйл сайхан байгааг чи хамаг чадлаараа харуулахыг хичээх боловч амьдрал дээр тийм биш байдаг. Нөгөө талаас, бүх орон зайг дүүргэсэн энэхүү зураг нь амьдралын эрч хүчтэй болохыг илтгэж болох юм. Яг л нар шиг үргэлж гийж, инээмсэглэж, удаан хугацаагаар уйтгарлаж чаддаггүй.

Жижигхэн хүн зурсан бол: чи үг дуу цөөтэй, зожиг хүн юм байна. Хувцасны дэлгүүрүүдээр хэсэхээс илүү ном уншаад сууж байхыг илүүд үзнэ. Бусад хүмүүс чиний тухай юу гэж бодох нь чамд огтхон ч хамаагүй. Түүнээс гадна жижигхэн зураг нь бүрэг ичимхий, өөрийнхөө гоо сайханд үл итгэх байдлыг илтгэх бөгөөд чи нуугдмал амьдралыг эрхэмлэнэ.

Дунд зэргийн хэмжээтэй зураг зурсан бол: мэдрэмж сайтайг харуулна. Өөрөөр хэлбэл, дэлгүүрээс “өөрийнхөө” хувцсыг шууд олоод харчихдаг, найз бүсгүйчүүддээ хүртэл total look бүрдүүлэхэд нь тусалдаг. Чи өөртөө итгэлтэй бөгөөд бусад хүмүүс ч гэсэн үүнийг мэдэрдэг.

ЧИ ЗУРАГАА ЦААСНЫ ХААНА НЬ ЗУУРСАН БЭ?

Цаасны дээд талын хэсэгт:

Чи өөртөө өндөр шаардлага тавьдаг бөгөөд ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг ямагт хичээж байдаг.  Гадаад төрхөө төгс байлгахын тулд долоо хоногийн туршид дан лууван идэж, марафон гүйлтийг гүйхэд ч бэлэн. Магадгүй, чи сүүлийн үед “моодонд” ороод байгаа хоолны дэглэмүүдийг баримталж, богино хугацаанд өндөр үр дүнд хүрэхийг эрмэлздэг нэгэн ч байж болно.

Цаасны доод талын хэсэгт:

Чи гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байдаг бөгөөд хамаг цагаа нүүр будалтанд зарцуулж байхын оронд арай өөр илүү сонирхолтой зүйлд зориулах нь зүйтэй гэж үздэг. Багаар ажиллахдаа сайн. Хэнбугайд ч туслахад бэлэн байдаг учраас хүмүүс чамайг өндрөөр үнэлдэг.

Цаасны зүүн талд:

Хүч чадалтай болон дур булаам гэдэгтээ төдийлөн итгэдэггүй. Эргэн тойрны хүмүүс сэтгэл рүү чинь өнгийх гэхээр чамд эвгүй санагддаг. Чиний хийх үйлдэл бүр зөвхөн чамд чухал ба бусад хүмүүс энэ тухай юу гэж бодох нь огтхон ч хамаагүй.

Цаасны баруун талд: Шөнийн клуб, офиссын бужигнаан, найз нартайгаа уулзах уулзалтууд зэрэгт сэтгэл сэргэж, чи “цэцэглэдэг”. Харин ганцаараа үлдсэн үедээ түгшүүрийн байдалд орно.

Яг голд нь: Чи бол ертөнцийн төв нь. Юу хүсч байгаагаа сайн мэддэг ба бусдыг үзэл бодол чамд огт “падлийгүй”. Нийгмийн дүрэм журмыг дурамжхан баримталдаг. Гэхдээ чи дотроо бусдаас хамааралгүй, хараат бус хүн юм байна.

everyday.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …