ЭМ-ийн сайд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хяналт тавин ажиллахыг үүрэг болгов

tc8e4b4d7ae12698a49067e27d710702fЭрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын сахилга, хариуцлага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн болон тусгай мэргэжлийн эмнэлэг, төвийн дарга нарт 10 дугаар сарын 13-ны өдөр 24 заалт бүхий албан даалгаврыг хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ-ийн дарга нар тус даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдлынхаа талаар Сайдад танилцууллаа.

Харин Сайд тус албан даалгаврын хэрэгжилт шуурхай явж байгааг сайшаагаад, цаашид бүх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хяналт тавин ажиллахыг ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгов.

dsc_7689

Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …