Үс засуулбал жаргал ирнэ

133oh02ltclkgbsv3veuml18bmӨнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 13. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар нохой өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага
: Мунхрахуй
Суудал: 
Төмөр

Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …