Хятадын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран ажиллахаар болов

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар 2016 оны 10 сарын 17-20-ны өдрүүдэд Шанхай хотноо болсон Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн чуулганы үеэр БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй (China CDC)хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

14678005_1170247576355340_342244603_o1

Тус санамж бичгийг байгуулсанаар ирэх таван жилийн хугацаанд Монгол, Хятадын хоорондын нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагаа улам сайжирч, байгууллагын хөгжил, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаа, халдварт өвчний тандалт хяналт, орчны эрүүл мэндийн судалгаа шинжилгээ, сургалт, харилцан туршлага солилцох зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боломж бүрдлээ.

БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвнь өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн менежмент, үйлчилгээг үзүүлдэг, төрөөс санхүүждэг, нийгмийн эрүүл мэндийн үндэсний байгууллага юм. Үндсэн үйл ажиллагаа нь бодлого боловсруулах, стратегийн хэрэгжилтийг хангах, тандалт, үнэлгээ, онцгой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээ, эрдэм шинжилгээ судалгаа, үндэсний хэмжээнд техникийн арга аргачлалаар хангах, ажиллах хүчнийг сургах, бэлтгэх юм. Нийт ажилчдын тоо 2014 оны байдлаар 2300 орчим байсан ба үүнээс 85 хувь нь эрүүл мэндийн мэргэжилтнүүд байдаг томоохон байгууллага юм.

14800283_1170247476355350_1829745908_o

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …