Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төв Диабетийн төвийг шинээр нээн тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ

sukh

Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төв нийслэлийн хэмжээнд анх удаа Диабетийн төвийг өнгөрөгч баасан гаригт шинээр нээн, тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ. Тус төвийг нээхэд Дани улсын Ново Нордиск компани санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Диабетийн эмч нарын холбооны тэргүүн, Дани улсын Ново Нордиск компанийн төлөөлөгч, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дарга, удирдлага, дотоод шүүрэл булчирхайн эмч, сургагч багш, хоол зүйч нар оролцлоо. Диабетийн төвийг байгуулснаар чихрийн шижин өвчний үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчтний амьдралын чанарыг сайжруулах, өвчлөлийг  бууруулах үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх ач холбогдолтой юм.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …