Сар бүрийн 14 өөрийн гэсэн утгатай

Та бид 2-р сарын 14-ний өдрийг Гэгээн хайрын өдөр гэдгийг мэднэ. Тэгвэл дэлхийн хүмүүс сар бүрийн 14-г өөр өөрийн гэсэн утга учиртай байдаг хэмээн үзсээр иржээ.

november-14-300x336

1 – р сарын 14.
Тэмдэглэлийн өдөр гэж нэрлэдэг. Энэ өдөр бүтэн жилийн турш тэмдэглэл  хөтөлсөн дэвтрээ хайртай хүндээ бэлэглэдэг сайхан уламжлал бий.

2 – р сарын 14.
Валентиний өдөр гэж нэрлэдэг. Эмэгтэй нь чин сэтгэлээ илэрхийлж шоколад, цэцэг хайрын ном болон гарын бэлгээ өгдөг.

3 – р сарын 14.
Цагаан өдөр /White day and Candy/ гэж нэрлэдэг. Энэ өдөр валентины баяраар сэтгэлээ илчилсэн бүсгүйн хариуг хэлэх ёстой. Хэрвээ түүний сэтгэлийг хүлээж авсан бол чихэр өгдөг. Үгүй бол чимээгүй өнгөрдөг. Мөн эрчүүд эмэгтэйчүүдэд сэтгэлээ илчлэх албан ёсны өдөр.

4 – р сарын 14.
Хар өдөр гэж нэрлэдэг. Энэ өдөр өнгөрсөн валентинаар шоколад өгөөгүй, цагаан өдөр чихэр өгж амжаагүй залуус уулзаж бие биенийхээ ганцаардлыг тайлдаг. Энэ өдөр гутал хувцас гээд бүхий л зүйл нь хар байдаг ба уулзсан дариудаа хар кофе уудаг сонин заншил байдаг.

5 – р сарын 14.
Шар өдөр буюу сарнай өдөр гэж нэрлэдэг. Хар өдөр хүртэл уулзаж амжаагүй хүмүүс шар хувцас өмсөж сүмстэй хоол идэн ганц бие амьдралаа орхидог. Үүнийг хаврын сүүлчийн сарнайн улирал хэмээн билэгддэг.

6 – р сарын 14.
Үнсэлтийн өдөр гэж нэрлэдэг. хайртай хосуудын үнсэлт нь хамгийн дур булаам сэтгэгдэл төрүүлэх учиртай. Дурлалт бүсгүйгээ энэ өдөр л үнсч болдог. Хамгийн гол нь хэзээ ч мартагдашгүй сэтгэл татам газрыг сонгох хэрэгтэй.

7 – р сарын 14.
Танилцах өдөр гэж нэрлэдэг. Уулзалтын бүх зардлаа аав ээж, ах эгчдээ даатгадаг. Энэ өдөр хайртай хүнээ хамгийн ойр дотнын хүмүүстэйгээ танилцуулдаг.

8 – р сарын 14.
Ногоон өдөр гэж нэрлэдэг. Хайртай хосууд зуны халуун өдөр ой мод болон цэнгэг агаарт зугаалдаг. Мөн хайртаасаа хол суугаа хэн нэгэн түүнийгээ санан ногоон дарс ууж ганцаардлаа тайлдаг ёс бий.

9 – р сарын 14.
Хөгжим сонсч, зураг татуулах өдөр гэж нэрлэдэг. Энэ өдөр хүн ихтэй болон ямар нэг баяр ёслол дээр хайртай хүнээ бахархалтайгаар зарладаг өдөр. Мөн алтан шаргал нарны дор зурагаа авахуулж түүнийгээ үргэлж биедээ авч явахаар угаалгадаг.

10 – р сарын 14.
Улаан өдөр гэж нэрлэдэг. Тансаг зоогийн газар хоёулхнаа хоол идэн улаан дарс уудаг бөгөөд энэ өдрөөс эхлэн залуу хосуудын цаашдын амьдрал ямар байх нь шалтгаалдаг.

11 – р сарын 14.
Улбар шар өдөр гэж нэрлэдэг. Энэ өдөр залуу хосууд хайр дурлалын сэдэвтэй кино үзэн алжаалаа тайлдаг.

12 – р сарын 14.
Чанга тэврэлтийн өдөр гэж нэрлэдэг. Энэ өдөр бие биенээ хамгаас чанга тэврэн өвлийн хүйтэнг ч мартахаар тийм л халуун сэтгэгдлийг бие биедээ төрүүлэх ёстой.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …