“Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа”-г улсын хэмжээнд хийнэ

15068992_1828879210683507_7423083513340108157_oҮндэсний статистикийн хороо нь Эрүүл мэндийн яамтай хамтран “Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа”-г ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон даяар зохион явуулахаар болжээ. Дархан-Уул аймагт 4 сумын 188 өрх хамрагдах бөгөөд 3 судлаач буюу 3 баг ажиллах юм. Нэг баг судлаач, мэргэжлийн сувилагч, жолооч, хөтөч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажээ. Тэд өнөөдөр аймгийн Статистикийн хэлтсийн танхимд /2016.11.14/ онлайнаар сургалтанд хамрагдлаа. Тус судалгааны гол зорилго нь Үндэсний болон бүсийн түвшинд 6 сартайгаас 35 насны хүн амын дундах улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын түвшинг тодорхойлоход оршиж байгаа ажээ.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …