Түвд лам нарын цус цэвэрлэх арга, урт наслах нууц тайлагдлаа

Түвдийн оточ нарын үздэгээр дурын өвчнийг эмчлэхийн тулд эхлээд бодисын солилцооноос цус, тунгалгийг цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Энэ нь өвчтөнг хурдан эдгээгээд зогсохгүй,  төрөл бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг.
Эрт үед анагаах ухааны “Хөх биндэрьяа” сударт эмчилгээний ургамлын чухал үүрэг, шинж чанарыг тодорхой тусгасан байдаг. Ургамлыг хэрхэн зөв ашиглах талаар лам нар нарийн бичиж тэмдэглэн хойч үедээ өгдөг үлдээдэг байж.
Ингээд цус, цусны судас цэвэрлэх хамгийн хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй 3 үр аргыг болгож байна. Бүтээгдэхүүн бүрд сөрөг нөлөө байдаг гэдгийг санаарай! Хэрэв та жирэмсэн, эсвэл ходоод гэдэсний өвчтэй бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
d2a479dc2659905dbig
ИХ ШҮҮДЭРГЭНЭ ЦЭЦГИЙН ХАНД
Их шүүдэргэнэ цэцгийн ханд биеийн тунгалгийн тогтолцоог хэвийн үйл ажиллагаа оруулж илүүдэл эмгэгээс цэвэрлэн байна.
Ургамлыг жижиглэж шүүсийг нь шахна. Бэлдмэлийг бэлдэхдээ 70 мл архинд 10 дусал шүүс хийж хөргөгчинд хадгална. Өглөөний цайны өмнө 1, өдрийн хоолны өмнө 2, оройн хоолны өмнө 3 дуслаар ууж эхлэх бөгөөд өдөр бүр дуслын хэмжээг нэг нэгээр нэмнэ. Тэгээд оройн хоолны өмнө уух дусал 15 болох үед буцаад өдрийн уух хэмжээ бүрээ нэг нэг дуслаар бууруулна. Ийм маягаар 25 хоногийн дараа эмчилгээ дуусаж таны тунгалаг цэвэршинэ.
c42f51a014836f45big
ЦАГААН ГААНЫ УНДАА
Цагаан гааны өвөрмөц чанар нь бие эрхтнээс бараг бүр хорыг (химийн, хоол хүнсний, цацрагийн) гадагшлуулдаг. Өдөр бүр цагаан гааны ундаа уух нь өөрийн биеийн байдлыг эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, жин хасагдах, арьс, үсний өнгийг сэргээнэ.
10–20 гр шинэхэн цагаан гаа эсвэл 1 цайны халбага цагаан гааны нунтаг дээр нэг аяга буцалсан ус хийнэ. 10 минут байлгаж байгаад, амт оруулах зорилгоор халбага зөгийн бал эсвэл нимбэг хийж болно. Өглөө юм идэхээс 30 минутын өмнө талыг уугаад үлдсэн хэсгийг нь өдрийн турш бага багаар ууна.
21752d818f6c8bdebig
САРМИСНЫ ХАНД
Сармисаар эмчлэгдэхгүй зүйл бараг байхгүй. Түүний ариутгах, нян устгах шидийг хүн бүр мэднэ. Сармис мөн богино хугацаанд биеийн дархлааг сайжруул, бодисын солилцоог идэвхижүүлж, шимэгч амьтдыг устгадаг. Төвдийн анагаах ухаанд цус, цусны судас цэвэрлэх аргыг бичсэн байна.
40 г жижиглэсэн сармисыг шилэн саванд хийж 100 мл архи эсвэл спирт юүлнэ. Уусмалыг 10 хоног харанхуй, сэрүүн газар хадгална. Хоол идэхээс 30 минутын өмнө өдөрт 2-3 удаа 10 дуслыг ууна. Эмчилгээний хугацаа 10 хоногоос 1 сар хүртэл байна.
Эх сурвалж: www.tusgalt.com

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …