”Mongolian youtube hits” тоглолт болоход гурван хоног үлдлээ

1479194338_15094380_1130448597003098_4145005473339883299_n_1Монголын хамгийн доргио, хамгийн эмоцтой фэнүүдэд зориулсан “Mongolian youtube hits” шоу тоглолт энэ сарын 18-нд “Corporate& Convention Centre”-ийн концертын танхимд 19.00 цагт ганцхан удаа тоглогдох гэж байна.

Та энэхүү тоглолтод ирснээр шоу хөтөлбөрөөр мэрэгшээд буй шилдэг хөтлөгчдийн ур чадварыг харахаас гадна “Youtube”-д хамгийн их хандалттай байгаа шилдэг дуунуудыг дээд зэргийн орчинд тухлан сууж, хүлээн авах боломжтой болох юм.

Энэхүү тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс үзэгч фэнүүддээ хандаж “Бүү хоцор, бүтэл муутай нь хоцорно” хэмээн сануулж байна. Учир нь тоглолтын билет 30 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд та бүхэн энэ үнээр тохилог дээд зэрэглэлийн орчинд дуртай хамтлаг, дуучдынхаа шилдэг уран бүтээлүүдийг хүлээн авах юм. Тиймээс та бүхэн билетээ хамгийн түрүүнд авч, хамгийн тухтай суудлаас тоглолтоо үзээрэй.

Дашрамд өгүүлэхэд тоглолтын тасалбарыг ticket.mn болоод “Corporate & Convention Centre”-д худалдаалж байгааг сануулъя. Мөн 7704-2222 дугаарын утсаар тоглолттой холбоотой мэдээллийг авах боломжтой.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …