АНУ-ын төрийн департмент, Элчин сайдын яамнаас санаачлан Азийн сангаас хамтран Монголын төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа залуусыг хөгжүүлэх, бүс нутгийн манлайлагчдыг орон нутгийн болон олон улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй холбож, мэдээлэл холбооны сүүлийн үеийн технологийн чадварт суралцуулахад чиглэсэн TECHCAMP сургалтыг 2016 оны 11 сарын 17-18-ны өдрүүдэд Тэрэлжийн Red rock жуулчны төвд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтанд Нийслэл хот болон 21 аймгаас хүрэлцэн ирсэн 75 суралцагчид оролцож байгаа бөгөөд 2 өдөр мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн гадаад дотоодын шилдэг багш нараар мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн программтай хэрхэн ажиллахыг заалгах юм байна.
Сургалтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг та бүхэндээ эргэн хүргэх болно.
Ц.Мөнх