Шинээр томилогдсон шүүгчдэд үнэмлэх гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 150 дугаар зарлигаар томилогдсон шүүгч нарт үнэмлэх гардуулах арга хэмжээ  Төрийн ордонд боллоо.

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр шүүгчийн үнэмлэхийг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл

Санал болгох мэдээ

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн …