Төрийн байгууллагуудын уялдаа муугаас иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна

Манай улс хил гаалийн шалгалт муутай байдаг юмуу бүү мэд хориотой гэсэн бүр хилээр “нэвтэрч” байна. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдэд хортой гээд зарласан бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулахгүй байх боломж байхгүй ч юмуу бүү мэд. Ямар ч байсан хортой гээд байхад л “ачаалаад” л “зөөгөөд” байна.

img_3806_1200x800

Энэ мэт улсын байгууллагын уялдаа холбоо муугаас болж иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Хамгийн эрхэм нандин байх эрүүл мэндийн асуудлаар хохирход хүрч байгаа нь иргэдийн буруу биш байна. Мэдээлэллийн хэрэгслээр мэргэжлийн хяналтаас хоригдсон бүтээгдэхүүн гээд зураг, тайлбартайгаа гарсан байхад нөгөө “хорионд” орсон бүтээгдэхүүн нь орой бүр зурагтаар “рекламдуулж” байна. Иргэд реклам нь их явснаар нь худалдан авахад нь нөлөөлж байна.

Ойрдоо баяр ихтэй саруудад хориотой хүнсний мэдээллийг зах, худалдааны томоохон төвүүдээр нааж, хотын зурагт самбарт байршуулж, хэн ч хаанаас ч харж болох газарт иргэдэд мэдээлэл өгмөөр байна. Мэргэжлийн байгууллагын хориглосон хүнсийг захын намаачид юу ч болоогүй мэт, юу ч дуулаагүй мэтээр “хэнэг ч үгүй” зарж байгаа нь төрийн ажлыг “доромжилж” байгаа хэрэг.

 Наймаа хийж байгаа хүмүүст 100 хувь буруу байхгүй, учир нь хориглосон гэх бүтээгдэхүүнийг хилээр оруулахгүй байхад л болно. Ямар наймаачин хориотой хүнс гээд байхад хилээр оруулах гэж зүтгэх билээ. Хорьсон шиг хорьж чаддаг байя. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, амттай шимттэй, ашигтай, орлоготой ч байсан зарахгүй байлгах бүхий л нөхцлийг хангаж иргэдийнхээ талд бат найдвартай “зогсдог” байя.

mg_9978

Төр уг нь ингэж л ажиллах ёстой. Төрийн үйлчилгээнээс айх нэг “айдаг” байх учиртай. Үүнийг л “төр төмөр нүүртэй” гэж байгаа хэрэг. Гэтэл яг одоогийн байдлаар мэргэжлийн хяналтынхан бараа бүтээгдэхүүнд хориг тавьсан ч гаалиар чөлөөтэй орж ирж байна. Иргэдэд мэдээлэл өгөхдөө хаа сайгүй “хөглөрүүлж” өгөх учиртай. Хаана ямар бүтээгдэхүүнийг хориглосон тухай олж мэдэх бус, харин хориглосон хортой бүтээгдэхүүнийг мэдэртэл нь “хаа сайгүй” таниулах ёстой.  Ингэж гэмээ нь иргэд мэдээлэл авч худалдан авахаа зогсоож худалдаачид өөр “зөв” хүнс оруулж ирж эхэлнэ. Бүх зүйл “голидролдоо орно” гэсэн үг.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …