Турк дахь Монголчуудад хандан бичиг баримтгүй явахгүй байхыг анхаарууллаа

 

              Истанбул хотын Фатих дүүрэг Кумкапи дахь Гадаадийн иргэд, шилжилт хөдөлгөөний газрын саатуулах байранд энэ сарын 19-ний өдөр гал түймэр гарсны улмаас Турк улсаас албадан гаргах шийдвэрийн дагуу тус байранд саатуулагдаж байсан 100 гаруй гадаадын иргэн зугтсан хэрэг гарсан байна.

           Истанбул хотын цагдаагийн газар зугтсан иргэдийг яаралтай буцаан барьж саатуулах арга хэмжээг авч байгаа тул гудамж, олон нийтийн газруудаар гадаадын иргэдэд бичиг баримтын шалгалт ихээр хийж байна.

        Иймд иргэд та бүхэн бичиг баримтгүйгээр гадуур гарахгүй байж, хүн ихээр төвлөрсөн газруудаар явахгүй байхыг анхаарна уу.

Истанбул дахь Ерөнхий Консулын Газар

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …