Эдийн засаг хямарлаа, идэж уух хомсдлоо, улс орны хөгжил буруу байна гэх мэт мэдээллийг бид өдөр бүр авч байна. Үүний эсрэг имй ажил хийлээ гэхээсээ илүү хоорондоо гомдлын, өшөрхсөн өнгө аястай хатуу үг чулуудан байгаа дарга нар олон. Үүнийг нь үзэн суугаа иргэдийн бухимдал дээд цэгтээ тулсан. Ер нь иргэд энэ төрийг удирдаж байгаа “нөхдүүдээс” нэг их зүйлийг хүсээгүй. Аятайхан амьдрах боломжтой орчин /эрүүл, утаагүй, зөв системтэй хот/, эмнэлгийн зөв үйлчилгээ, боловсролын таатай орчин, ахмадын тэтгэвэрийн хүртээмжтэй байдал, тогтсон ажил, амьдралын дэмжсэн хэдхэн таатаай шийдвэрийг л хүлээдэг.
Түүнээс биш хэний ч очоогүй газар очуулаад өг, дэлхийн хамгийн баян арт түмэн болмоор байна гэж нэг ч хүн хэлээгүй. Бидэнд ер нь ийм ч боломж бий, хөрснийхөө эрднэсийг л зөв ашиглаж чадвал зовлонгүй амьдраад явах боломж бий уг нь. Гэхдээ энэ тухай бид мөрөөдөөчгүй одоо байгаа нийгэмдээ л зөв шийдвэр, иргэнээ хүндэлсэн зөв зүйлийг л хийхийг хүссэн. Сэтгэлтэй, сэргэлэн нэг хүн байхд л уг нь асуудал тийм ч хүнд биш шийдэгдэнэ.
Ядуурлын аль төвшинд байгааг олон улсын дүгнэлтээр харая. Та ч аль ангилалд байгаагаа дүгнээд үзээрэй.
Нэн ядуу: Энэ ангилалд 30-42 цаг юм идэж уух боломж гардаггүй, цэвэр усан хангамж муу, биеийн байдал тураалтай, үхлийн болон элдэв халдварт өвчинд өртөмтгий, дархлаа сул, нийгмийн хамгийн эмзэг хүнийг нэрлэн хэлнэ. Бэлэн мөнгө болон таваар олох нь муу. Өөрийн хэрэгцээгээ дангаараа хангах чадваргүй болсон хүмүүсийг хэлдэг гэнэ.
Ядуу: Ядуу ангилалт тогтмол ямар нэгэн хүнсээр хооллодог ч өлсгөлөн байх нь элбэг. Цэвэр усан хангамж тааруу, биеийн байдал сайнгүй, халдварт өвчин тусах магадлал өндөртэй, биеийн дархлаа тааруу хүмүүсийг нэрлэн хэлдэг. Бэлэн мөнгөний эрэлт багатай өөрийн хүссэн зүйлсээ авч чаддаггүй ч нийгмийн өөрчлөлт болон нийтийн үйлилгээгээр үйлчлүүлж чаддаг. Амьдралд хүссэнээ авч чаддаггүй өдөр тутмынхаа хэрэгцээг гүйцдэггүй ч хоосон хоноод байдаггүй хүмүүсийг хэлнэ.
Ядуу болоход ойрхон: Энэ ангилалд тогтсон ар гэртээ хүссэн хэрэгцээг нь бүрэн хангаж чаддаггүй, цэвэр усан хангамж тааруу, биеийн байдал сайн, өвчлөх эрсдэл бага, биеийн дархлаа тогтвортой /улирлын чанартай/, мөнгөний эрэлтээ гүйцдэггүй, хааяа хяналтаасаа алдаж өр их тавьдаг хүмүүсийг хэлдэг. Амьдралаас хүссэнээ авч чаддаггүй, нэгэн хэвийн энэ дэлхийн хамгийн бат бөх давхаргын хүмүүс байдаг.
Энэ бүхнээс дүгнэхэд манай улсын гурван сая хүний 15,61 % /440100 иргэн/ нь өөрийн хэрэглээгээ бүрэн хангаж байгаа гэсэн судалгаан дээр үндэслэвэл үлдсэн 85,34 % буюу / 2 559 900 иргэн/ ядуу, нэн ядуу, ядуу болоход ойрхон гэсэн дүгнэлт гарна.
Энэ бүхнээс гарах гарцыг иргэд хөрсөн доорхи эрдэнэсээ зөв зүйтэй зохион байгуулалттайгаар ашиглах нь зөв гэж харж байгаа. Нүүрс дэлхийн зах зээлд 250 $ байхад манайх 50 хүрэхгүй $-оор зардагаа болимоор юм. Тогтвортой үнийн гэрээ гэдэг “тэнэг” зүйл хийхгүй байх, зөв ашиглаж сурах, иргэдэд мөнгө тараах бус улс мөнгөтэй болж иргэдээ хардаг ханддаг байх, эрүүл мэнд, боловсролын салбарыг үндсээр нь “өөд” татах, үйлдвэрлэгч орон болох гэх мэт зүйлсийг хэлээд байгаа юм.
Тиймээс энэ төрийн түшээд иргэдээ сонсож, зорилгоо нэгтгэж, эх оронч сэтгэлгээгээр хандах хэрэгтэй байна.
Б.Саран