УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдах тов гарчээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд эхэлж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх, чөлөөлөх тухай, Төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдал, тулгамдсан асуудлын талаархи Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох аж.
Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор болжээ.