П.Пүрэвлхагва: Д.Батбаяр оффшортой байхыг хуулиар хориглоогүй, тэр хүн буруу зүйл хийсэн юм байхгүй

11-29-pvrevlkhagva

Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Батбаяр нь Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэтэй хамтран оффшор бүсэд 3-4 компани байгуулсан нь олон нийтэд ил болоод байгаа. Төрийн албан хаагч Х.Бум-Эрдэнэ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дээрх компаниудаа нууцалсныг хэвлэл мэдээллийнхэн илрүүлсэн. Д.Батбаяраас дээрх сэдвээр тайлбар авахыг хүссэн хэвлэлийнхэнээс эрхэм тэргүүлэгч зугтаасан байна. Харин Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагваас дараахь тодруулгыг авсан юм.

-Д.Батбаяр тэргүүлэгчээс оффшор компаниудынх нь талаар болон хэвлэлээр яригдаад байгаа асуудлаар тайлбар авах гэсэн ч бидэнд ярилцлага өгсөнгүй. Та Орхон аймгийн ИТХ-ын даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Тухайн хувь хүний талаас үүн дээр тайлбар өгөх нь илүүц шүү дээ. Тэгээд ч Монголд хэрэгжиж байгаа хуулиар Д.Батбаяр гэдэг хүн төрийн албан хаагч биш. Одоо хүртэл бизнесээ хийж байгаа. Монгол, Америк, Хятадын иргэн ч бай оффшор бүсэд бизнес хийхэд тийм шаардлага тавьдаг л байхгүй юу. Оффшор бүсэд данстай байх нь болохгүй гэсэн асуудал хаана ч байхгүй. Хүний эдийн засгийн гол эрхийн нэг юм. Дээрээс нь тэр хүн бизнес эрхэлдэг. Нөгөө талаас гэвэл төрийн албан хаагч оффшор данстай байх бололцоогүй. Төрийн албан хаагчид Хөрөнгө орлогын мэдүүлэг болон Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж байна. Эндээс харахад, бизнес эрхэлдэг хүнд оффшор дансыг хориглосон зүйл байхгүй. Тэгэхээр тухайн хүний эрхэнд халдах эрх бидэнд байхгүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт, та бүхэнд тодруулаад хэлэхэд, миний хувийн мэдээлэл бол та бүхний нэгэн адил Кёкшюүзан Батбаяртай нэр андуурсан гэж ярьж байгаа. Яг ийм хэмжээнд байна. Д.Батбаяр тэргүүлэгч тэнд оффшортой байхыг ямар нэгэн хуулиар хориглоогүй, тэр хүн буруу зүйл хийсэн юм байхгүй.

Эх сурвалж: Эрдэнэтньюс

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …