ДОХ амьдралд хэр ойрхон байдаг вэ

Өнөөдөр дэлхий нийтээрээ ДОХ өвчинтэй тэмцэх өдөр. ДОХ гэгч өвчин хагас зуун жил дэлхийн олон сая хүний амь насыг авч одсон. Харин манай улс ДОХ-ын эсрэг тэмцээд 20-иод жилийн нүүрийг үзэж байна. Судалгаанаас харж байхад сүүлийн жилүүдэд ДОХ хүчээ авч тархац нь өргөн болж, насны хамрах хүрээ нь залуужиж байгаа харамсалтай тоо гарч.

53hqhrp7cb7ofqvvnifte6vnl6

2015 онд Дэлхийд 36,7 сая хүн энэхүү өвчнөөр шаналж байхад 2,1 сая хүн шинээр бүртгэгдэж үүнээс 17 сая хүн нь ретровирусийн эмчилгээ хийлгэсэн байна. Харин 1,1 сая хүн уг өвчнөөр нас барсан гэж үзвэл маш өндөр үзүүлэлт.

doh

Товчхондоо одоогоор хүн төрөлхтөн ДОХ-ыг төгс эмчлэх аргыг олоогүй л байна. Манай улс гуравхан сая хүн амтайгаа харьцуулахад энэ оны эхээр 218 ДОХ бүртгэгдээд байна. Эдгээр 218 өвчтөний 62% нь 25-34 насныхан. Нэг үгээр ид, хийж бүтээж хөдөлмөрлөж, үрждэг насандаа өвчинд дарлагдан байгаа хүмүүс.

2016 онд хийсэн судалгаагаар 15-49 насны ХДХВ-ийн халдвартай 457 хүн байж болзошгүй гэж үзсэн бол тухайн иргэн бүрийн цаана гурван хүн оношлогдоогүй байна гэж үзвэл аймшигтай үр дүн гарна.

doh829

ДОХ-ийн халдвартай, магадлалтай хүний хүйсийн харьцааг харвал 80% нь эрэгтэйчүүд, тэдний мөн 80 хувь нь ижил хүйстэн гэнэ. 15-49 насны бэлгийн идэвхитэй амьдралтай иргэд жилд нэг удаа заавал шинжилгээнд орж байхыг эмч нар зөвлөж байна.

Эрт илрүүлэлт нь ёс зүйн хувьд бусдад халдаахгүй маш том “сургамж” юм. Нэг удаагийн бэлгийн хавьталаар ДОХ-той болсон хүн ч байхад биеэ үнэлдэг, олон хавьтагчтай ч ДОХ-гүй байх тохиолдол ч бий. Тиймээс бэлгэвч болон бусад аюулгүйн зөв дадал зуршилтай байж, нэг хавьтагчтай байхыг эмч нар зөвлөдөг. Өөрийн амь настай холбоотой, удамшиж төрдөг энэ өвчин амьдралд маш ойр байгааг дээрхи тоон мэдээлэл харуулсан. Тиймээс бие биедээ үнэнч, аюулгүй бэлгийн харьлцааг дээдэлсэн, бэлгийн зөв зөн үйлтэй байхыг уриалж байна.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …