Хүүхдийн мөнгө, сургууль цэцэрлэгийн хүртээмж, эмнэлгийн ор дэр, төрийн халамж, тахир татуу хүүхдийн орчин гээд бид салбар бүрт хүүхдүүдэд өөрөөр ханддаг дэлхийн цорын ганц улс байх. Бид хүүхдүүдээ ялгаравлан гадуурхдаг нь ханиад, томууны вакцинаас бас харагдав. Эцэг эхчүүд нэлээд гомдолтой байх ба зарим дүүргийг тэр чигт нь ханиадны вакцин хамрах хүрээнд оруулаагүй байх жишээтэй.
Д/д | Баянзүрх дүүрэг | Сонгинохайрхан дүүрэг | Сүхбаатар дүүрэг | Чингэлтэй дүүрэг | Багануур дүүрэг | Баянгол дүүрэг |
1 | 115-р цэцэрлэг | 38-р цэцэрлэг | 36-р цэцэрлэг | 176-р цэцэрлэг | 131-р цэцэрлэг | 15-р цэцэрлэг |
2 | 128-р цэцэрлэг | 78-р цэцэрлэг | 51-р цэцэрлэг | 224-р цэцэрлэг | 132-р цэцэрлэг | 30-р цэцэрлэг |
3 | 167-р цэцэрлэг | 80-р цэцэрлэг | 109-р цэцэрлэг | 43-р цэцэрлэг | 138-р цэцэрлэг | 47-р цэцэрлэг |
4 | 168-р цэцэрлэг | 81-р цэцэрлэг | 130-р цэцэрлэг | 31-р цэцэрлэг | 139-р цэцэрлэг | 57-р цэцэрлэг |
5 | 169-р цэцэрлэг | 84-р цэцэрлэг | 150-р цэцэрлэг | 124-р цэцэрлэг | 142-р цэцэрлэг | 133-р цэцэрлэг |
6 | 172-р цэцэрлэг | 90-р цэцэрлэг | 159-р цэцэрлэг | 56-р цэцэрлэг | 193-р цэцэрлэг | 141-р цэцэрлэг |
7 | 199-р цэцэрлэг | 91-р цэцэрлэг | 166-р цэцэрлэг | 126-р цэцэрлэг | 194-р цэцэрлэг | 33-р цэцэрлэг |
8 | 200-р цэцэрлэг | 111-р цэцэрлэг | 171-р цэцэрлэг | 83-р цэцэрлэг | 235-р цэцэрлэг | |
9 | 201-р цэцэрлэг | 116-р цэцэрлэг | 175-р цэцэрлэг | 102-р цэцэрлэг | 241-р цэцэрлэг | |
10 | 202-р цэцэрлэг | 117-р цэцэрлэг | 205-р цэцэрлэг | 103-р цэцэрлэг | Төмөр замын цэцэрлэг | |
11 | 203-р цэцэрлэг | 125-р цэцэрлэг | 217-р цэцэрлэг | 174-р цэцэрлэг | ||
12 | 20-р цэцэрлэг | 127-р цэцэрлэг | 225-р цэцэрлэг | 155-р цэцэрлэг | ||
13 | 210-р цэцэрлэг | 148-р цэцэрлэг | 154-р цэцэрлэг | |||
14 | 213-р цэцэрлэг | 156-р цэцэрлэг | ||||
15 | 32-р цэцэрлэг | 158-р цэцэрлэг | ||||
16 | 3-р цэцэрлэг | 163-р цэцэрлэг | ||||
17 | 40-р хүүхдийн клиник сувилал | 170-р цэцэрлэг | ||||
18 | 45-р цэцэрлэг | 188-р цэцэрлэг | ||||
19 | 52-р цэцэрлэг | 192-р цэцэрлэг | ||||
20 | 62-р цэцэрлэг | 195-р цэцэрлэг | ||||
21 | 63-р цэцэрлэг | |||||
22 | 64-р цэцэрлэг | |||||
23 | 6-р цэцэрлэг | |||||
24 | 8-р цэцэрлэг |
/вакцинд орох азтай хүүхдүүдтэй цэцэрлэгийн нэрс/
Жишээ нь Хан-Уул, Багахангай дүүрэгт ямар ч хүүхэд ханиад томуугаар өвчилдөггүй бололтой. Энэ мэт хүрэлцээгүй вакцинаар хүүхдүүдээ ялгаварлаж байна. Хүүхдийн тоо ханиадны байдал зэргээс улбаалан нэг мөсөн захиалж авчруулж болоогүй юм болов уу. Өөрсдөө ийм байдал үүсгэж хүүхдийг ялгаварлаж байхаар Дэлхийн хүүхдийн төлөө гэсэн холбогдох газруудад нь үнэнээ хэлээд абан ёсоор тусламж хүсвэл ямар вэ? Хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдлыг хяналтаасаа алдлаа, ханиад хүрч үзээгүй хүүхэдгүй боллоо, хүүхдийн эндэгдэл буурахгүй байна, манай анагаах ухаанд хатгаа болгосныхаа дараа антибиотикоор эмчлэхээс өөр арга алга гэх мэтчилэн үнэн байдлаа хэлж тусламж хүсвэл ямар бэ?
Муугаа нууж байгаа нэрийдлээр хүүхдийнхээ ирээдүйгээр “тоглоод” байгаа хэрэг биш биздээ. Энэ утааны байдал Дайны нөхцөл байдалтай улс орны хэмжээнд хүрсэн үүнээс үүдэлтэй өвчлөл салахгүй байгаа тул олон улсад хандаж, үнэн мөннөө өчиж тусламж хүсье.
Иргэдийн санаачлагаар ч хүсэж болох энэ ажлыг эхлүүлье. Утаа арилна гэж сүүлийн 10 –аад жил гэдсэндээ зулбах ураг, төрөөд эндэх хүүхдүүд, ханиаднаас салахгүй ард түмэн, өвчлөлийн зэргээрээ аман хүзүүдэх үзүүлэлтээрээ баталлаа. Утааг төр засгийн удирдлагууд арилгаж чаддаггүй юм бол “бусдад” нь дуулгая л даа. Биднийг аврах ч юм билүү.
Утаагаа л арилгачихвал өвчлөл, ханиад томуу аандаа буурах байх. Тэр цагт тоо нь хүрэлцээгүй вакцинд эцэг эхчүүд бухимдахгүй болох биз. Нэг үгээр дөрвөн хүүхэдтэй айл хоёр хүүхдэд нь чихэр өгөөд бусдыг нь үлдээсэнтэй агаар нэгэн вакцинжуулалт болох нь. Хүүхдийн ханиад томуунаас үүдэлтэй хатгаа өвчин газар авсан энэ үед ханиаднаас үүсэх эрсдэл буурах үр дүнг вакцин үзүүлэх байх. Гэхдээ гуравхан сая хүнийг хэдэн хувь нь бага насны хүүхэд билээ тэднийгээ жилд ганцхан удаа вакцинд бүрэн хамруулчихаж чадахгүй төрийн удирдлагаар яах вэ?
Томоохон улстай харицуулахад нэг аймаг, муж, тосгоны дайны хүн амтай манай улсад шийдвэрлэх сэтгэл байвал, утаа, өвчлөл, хүнсний аюулгүй байдал, боловсрол гэх мэтийг нэг их төвөггүй шийдчихмээр санагдах иргэдийн сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлэх нь олон.
Хүүхдээ ялгаварлах төрийн удирдлагуудын энэ шийдвэрт иргэд ихээхэн эгдүүцэж энэ бүхнийг хэлэх боллоо.
Б.Саран