Чихэвч зүүж явах нь анхаарал сарниулж, тайван бус болгох нөлөөллийг хүнд үзүүлдэг. Гэтэл одоогийн залуус ямар нэгэн зүйлийг өөр тутамдаа сонсож явах юм. Нийгмийн талаасаа чихэвч нь зам тээврийн осолд өртөмтгий болгох, анхаарал төвлөрүүлэхгүй байх, орчны дуу чимээний мэдээллийг бүрэн авахгүй байх сөрөг талуудтай.
Зам тээврийн осолд өртөж байгаа залуусын ихэнх нь чихэвчний хөгжим сонсож явсан, дууны үгийг бодолхийлсэн байсан гэсэн хариулт өгдөг байна.
Мөн машины анхааруулах дохио /сигналь/ сонсохгүй дээрэм хийх гэж байгаа этгээдүүд араас гэтэж байгаа нь сонсохгүй, зүгээр хүн юм хэлэхэд хүлээн авахгүй байдалтайгаар тэд осол гэмтлийн золиос болсоор байна.
Харин эрүүл мэнд талаасаа чихэвч нь чихээр дамжуулан тодорхой нэг үеэлзлийг тархинд мэдээлснээр хавдар үүсэх, тархи мэдрэл ядрах, сульдах, тогтмол долгионоос болж сэтгэн бодох чадвар муудах, давдамжит мэдээлэлд дасамтгай болох, хорт зуршилд нэрвэгдэх зэрэг хандлага илэрдэг байна. Чихэвчийг барууны оронд “залуусын соёл” нэртэйгээр давалгаалуулан худалдан борлуулж байсан ч түүнээс хойш 10 гаруйхан жилийн дараа залуусын тархи толгойны өвчин газар авч байгаад чихэвч буруутайг тогтоосон байна.
Энгийн дуу чимээ сонсох, чихэнд сонсох хоёрт ялгаатай гэнэ. Энгийн дуу чимээг бага долгионоор алсдаа хүлээн авдаг бол чихэвчний чимээг тархинд шууд нөлөөлөхөөр хүлээн авдаг. Нэг үгээр дуунаас гарах долгион тогтмол тархинд даралт үүсгэн улмаар голомтот өөрчлөлт үүсэх нөхцөл бүрдүүлдэг гэнэ.
Мөн утсаараа дуу сонсох нь утасны долгионы хэмжээний цацраг хорыг байнга тархинд хүргэж байгаа хэрэг гэнэ. Мөн утсаар ярихдаа чихэвчээр ярихгүй байх, Bluetooth чихэвчээр ажил амжуулахгүй байх зэргийг эрдэмтэд зөвлөж байна.
Чихэвч хэрэглэхгүй байх зөвлөмжийг эрдэмтэд гаргаад байгаа. Үүнд
- Анхаарал сарниж осолд өртөмтгий болох
- Тархинд тогтмол давтамжтай риакт үзүүлснээр өвчлөх
- Орчны мэдрэмж алдагдаж тэнцвэргүй болох
- Зожигрох /ганцаараа байдлыг эрэлхийлэх/
- Нийгмээс хөндийрч БИ төвтэй болох
- Туяаны хордлогонд маш бага нэгжээр тогтмол орох нь амь насанд ч аюултай гэсэн байна. Ийм шалтгаантай тул чихэвчийг аль болох хэрэглэхгүй байж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг зөвлөсөн юм.
Б.Саран