ЕП М.Энх-амгалан ШХА-ны байгууллагын гишүүн ажиглагч орнуудын 14 дэх удаагийн хуралдаанд оролцов

1480901966_img_0446

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайнань мужийн Санья хотноо 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч улс орнуудын Ерөнхий прокуроруудын 14 дэх удаагийн хуралдаан зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан тэргүүтэй Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Өмнөговь аймгийн прокурор Д.Доной, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурор Д.Отгонбаяр, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Баярмагнай, Д.Булганцэцэг, Г.Ууганболор нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.

“Терроризмтой тэмцэх нь” сэдвийн дор зохион байгуулагдсан энэхүү хуралдаанд Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд прокурорын байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, БНХАУ-ын Ардын Дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Цао Цзяньминтэй уулзалт хийж хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагаа, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх үйл ажиллагаа, Монгол Улсын прокуроруудыг БНХАУ-д давтан, мэргэшүүлэх чиглэлээр сургалтанд хамруулах, хоёр орны хилийн бүс нутгуудын прокурорын байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ярилцаж, холбогдох ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн Казахстан Улсын Ерөнхий прокурор Жаким Кажманович Асанов, Белорусь Улсын Ерөнхий прокурор Александр Владимирович Конюк, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч Владимир Владимирович Малиновский, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Бүс нутгийн терроризмын эсрэг хорооны захирал Евгений Сергеевич Сысоев болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконгийн прокурор Ян Цзясюн, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын прокурорын газрын прокурор Ма Юншэн нартай ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч улс орнуудын Ерөнхий прокуроруудын

14 дэх удаагийн хуралдааны явц

БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Цао Цзяньмин Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг хүлээн авч уулзав

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч улс орнуудын Ерөнхий прокуроруудын 14 дэх удаагийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий прокурор Ж.К.Асанов нар ажил хэргийн уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын прокурорын газрын прокурор Ма Юншэнг хүлээн авч уулзав

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …